Үс яагаад цайрдаг вэ

Twitter Print
2023 оны 03-р сар 21-нд 08:57 цагт
Мэдээний зураг,

Цагаан үс ургах нь хүний биеийн цусанд байх будагч бодис буюу пигмент дутагдсанаар үс өнгөгүй болж ургаж байгаа гэсэн үг юм.

Цагаан үс ихээр ургах олон хүчин зүйлийн нөлөө байдаг үүнийг ялгаж тайлбарлая.

Ихэвчлэн бодисын солилцооны дутмагшилаас үүсч үс өнгөгүй болж ургахыг хэлнэ.

Хуйханд болон арьсанд үүсэх нарны болон гадны нөлөөнөөс үүссэн пигментийн дутагдал.

Хуйхны хэсгийн бланс алдагдсанаас үүдэлтэй нэг төрлийн эмгэгшилээс үүдэлтэй үс цайх.

Хамгийн түгээмэл нөлөөлөл буюу хүчтэй химийн нөлөөтэй будаг химийн нөлөөллөөс үүдэлтэй хуйхны эмгэгшил.

Энэ нь хэт их ойрхон давтамжтай хүчтэй будагаар байнга будхад үүсдэг хуйхны хэвийн бланс алдагдсанаас үүсдэг бөгөөд хэвийнээс илүү цагаан үс ургадаг эмгэгшил юм.

Нэгэнт үүссэн цагаан үсийг буцааж үндсэн өнгөөр нь болгох арга дэлхий нийтэд одоогоор шалгарсан онол гараагүй байна.

Бодисын солилцооны шалтгаантай учраас цусанд байх эсэнд нөлөөлж пигмент үүсгэгчийг нийлэгжүүлэх үүднээс нэмэлтээр ууж хэрэглэж дутагдсан минерал витамин пигментийг нөхөх хэрэгтэй юм.

Мөн пигментийн агууламжтай хүнс ногоо хэрэглэхийг зөвлөж байна. Хүний бие организм идэж ууж байгаа хоол хүнсээрээ нөхөн төлждөг учир тухайн минералын агууламжтай хүнс хэрэглээрэй. Будагч бодис агуулагдсан хүнсэнд дараах хүнснүүд ордог.

Үүнд:

Хүрэн манжин

Хар чавга

Хар будаа зэрэг хүнс ордог.

Ийм нөхцөлд хэрэглэгчид өөрийн эрүүл мэнд гоо сайханд ээлтэй хоргүй будаг сонгож будах зайлшгүй хэрэгцээтэй юм.

Гадуур без амиака буюу амиакгүй, хоргүй, сульфатгүй гэсэн олон янзын гарал үүсэлгүй будаг ихээр сурталчилгаа хийж зарж байгаа. Тийм будаг эсрэгээрээ маш хүчтэй химийн найрлагатай байдаг шүү.

Б.Батцэцэг

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (202.131.227.52) 2023-03-21 11:18
      • 0
      • 0

      Мөн архи алкохолийн хэрэглээ өндөртэй хүмүүс, уул уурхайд ажилладаг хүмүүс үс амархан бууралтдаг. эсрэгээрээ эрүүл газар тунгалаг устай нутгийн ард иргэд их орой бууралтдаг гэдгийг олж мэдсэн бдгим

      Хариулах