Оюутны тэтгэлэгт өөрчлөлт орлоо

Twitter Print
2014 оны 07-р сар 08-нд 12:14 цагт
Мэдээний зураг,

Улсын Их хурлаас 2013 оны 11 дүгээр сарын 13-нд Дээд боловсролын санхүүжилт, нийгмийн баталгааны тухай хуульд өөрчлөлт оруулж, уг хуулийн 8.2 –ийг өөрчлөн найруулж, “Боловсролын тухай хуулийн 28.1.8-д заасны дагуу аттестатчилагдсан, сүүлийн жилийн төгсөгчдийн тодорхой хувь нь мэргэжлээрээ ажлын байраар хангагдсан дээд боловсролын сургалтын байгууллагад, энэ хуулийн 7.1.1-д заасан шаардлагыг ханган өдрийн ангид суралцаж байгаа суралцагчдын сурлагын амжилтыг харгалзан суралцах хугацаанд нь 2014-2015 оны хичээлийн жилээс эхлэн 10 сарын турш сар бүр үндэсний тэтгэлгийг олгоно.

Үндэсний тэтгэлгийг олгох сургалтын байгууллага болон суралцагчид тавигдах шаардлага, хичээлийн нэг жил, сард олгох хэмжээ, хугацааг энэ хуульд нийцүүлэн Засгийн газар тогтооно.” гэж баталсан билээ.

Үүнийг үндэслэн Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн “Журам, чиглэл батлах тухай” 71 дүгээр тогтоолоор “Дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчид тэтгэлэг олгох журам”-ыг баталсан.

Уг журмын 2.1-дсуралцагчид тэтгэлэг олгох их сургууль, дээд сургууль, коллеж нь дараах шаардлагыг хангасан байхыг журамлаж өгсөн. Үүнд:

-Аттестатчилагдсан байх;

-Төгсөгчдийн ажил эрхлэлтийн судалгааг төгссөнөөс хойш хагас жил, жилээр гаргаж хэвшсэн байх;

-Төгсөгчдийн судалгаагаар тэтгэлэг олгогдохоос 2 жилийн өмнөх төгсөгчдийн 30 хувь нь мэргэжлээрээ ажлын байраар хангагдсан байх;

-Оюутны үйлчилгээ, төгсөгчидтэй ажиллах бүтэцтэй байх;

-Удирдлагын мэдээллийн нэгдсэн систем нэвтрүүлсэн байх;

-Сургуулийн нэрэмжит тэтгэлэг олгодог байх зэрэг болно.

Мөн журмын 2.2-т үндэсний тэтгэлэг олгох диплом, бакалаврын хөтөлбөрийн суралцагчид тавигдах шаардлагыг тодорхойлж өгсөн.Үүнд:

-Элсэлтийн журмын шаардлагыг ханган өдрийн ангийн суралцагч байх;

-Хичээлийн жилийн нэг улиралд 12-оос доошгүй багц цагийн хичээл судалж, дүгнүүлсэн байх шаардлагыг тавьсан.

Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн хуралдаанаар “Журам чиглэл шинэчлэн батлах тухай”Засгийн газрын 2014 оны 71 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчийн тэтгэлэг олгох журам”-ын 2 дугаар зүйлд нэмэлт бакалаврын хөтөлбөрийн суралцагчийн хичээлийн жилийн өмнөх улирлын голч дүн нь 2.0-оос доошгүй үнэлэгдсэн байх шаардлагыг оруулсан байна.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.