Л.Мөнхбаясгалан: Х.Тэмүүжин зүгээр л уучлалт гуйчих байсан байхгүй юу

Twitter Print
2014 оны 07-р сар 08-нд 12:06 цагт
Мэдээний зураг,

"Монгол тулгатны 100 эрхэм" нэвтрүүлгийн хөтлөгч, продюсер П.Анужин "Цензургүй яриа" нэвтрүүлгийн зочноор уригдан оржээ. Уг нэвтрүүлгийн нэгэн сонин тохиол бол хөтлөгч П.Анужин сэтгүүлч Л.Мөнхбаясгалангаас асуулт тавьж, өдгөө 16 жилийн хугацаанд “яруу найрагч О.Дашбалбар агсанд хүчиндүүлсэн” хэмээх нэрийг зүүж явсан бүсгүйн үнэн өчлийг асуугаад авсан юм. 

Хэрэв уг хэрэг худал бол энэ хугацаанд яагаад үнэнийг хэлээгүй юм гэсэн П.Анужингийн асуултад сэтгүүлч бүсгүй ийнхүү хариулсан юм. Тэрбээр “16 жилийн хугацаанд энэ тухай би нэг ч удаа яриагүй. Эмэгтэй хүн үүнийг үүрч давч гарна гэдэг амаргүй даваа байсан. Нэгэнт Монголчууд нас барсан хүнийг хүндэтгэдэг. Үр хүүхэд нь үлдсэн байгаа. Тэр хүний ясыг өндөлзүүлээд яах юм бэ гэж бодсон. Гэхдээ энэ нийгэмд үүсч байгаа асуудлаас болж тэвчээр минь алдагдаж байна. Тиймээс энэ бүхнийг ярих цаг нь болсон” гэлээ.

Түүнчлэн Х.Тэмүүжин сайд болон түүний нялх амраг гэгдэх Г.Сарангэрэл охины харилцааны талаар өөрийн байр сууринаас үнэн гэх мэдээллийг хүргэлээ. 

Юутай ч олон зочдыг хоймортоо урьж, илэн далангуй яриа өрнүүлдэг “Цензургүй яриа” нэвтрүүлгийн энэ дугаарт хөтлөгчөөс нь асуулт асууж, сэтгэлээ уудласан бүсгүйчүүдийн бичлэгийг бүрэн эхээр нь хүргэе.

 

Сэтгүүлч Г.Ганчимэг

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.