Энерги сорогчийн золиос нь стресстэй, сэтгэлээр унамтгай нэгэн байдаг

Twitter Print
2019 оны 08-р сар 31-нд 16:19 цагт
Мэдээний зураг,

Энерги бол маш чухал зүйл. Хүмүүс хоорондын харьцаа бидэнд тодорхой хэмжээгээр нөлөөлдөг. Зарим хүнтэй харьцсаны дараа таагүй мэдрэмж төрөх, ажил үйлс бүтэхээ болих, шалтгаангүй ядарч сульдах, бүр өвдөх ч тохиолдол байдгийг та анзаарсан бизээ. Энэ нь хүний энергийн бүрхүүл, хамгаалалт алдагдсантай холбоотой.

Сөрөг муу энергитэй хүмүүс - Та тайван бус, нэг л доошоо орсон мэт, айдастай болсон мэт, муу мэдрэмж төрөх мэт, таны бие эвгүйрэх, өөртөө итгэлгүй болох, аль болох хурдан энэ хүнээс холдож явахыг хүсэх.

Бусдын энергийг сорж амьдардаг хүмүүс харьцагчийнхаа бухимдлыг төрүүлж байнга хэрүүл маргаантай орчинд дурладаг. Ийм хүмүүс ялангуяа амьдрал нь бүтэмжтэй, баяр баясгалантай хүнтэй харьцаж, өөрийн энергийг сэлбэх дуртай байдаг. Гэвч тэднийг таньж мэдэхэд тийм хялбар биш. Энерги сорогч гэхээр заавал муу хүн байх албагүй. Энэ бүлэг хүмүүст таны сайн найз, ойрын төрөл, хамт ажиллагч, хамтран амьдрагч ч байх боломжтой.

Тэд өөрсдөө ч орчиндоо ямар аюултайг тэр бүр мэдэхгүй. Хэрэв хэн нэгэнтэй харьцсаны дараа таны бие сульдах, ажил нурах, саад бэрхшээл хэт их тохиолдох, анхаарал сарних, тэр байтугай өвдөх, шинж тэмдэг илэрвэл ямар хүмүүстэй харьцсанаа сайн сана. Ингэснээр та энерги сорогчийг тодорхойлж болох юм.

Өөрийгөө хэрхэн хамгаалах: Энерги сорогч нь хүрээлэл дотор байх магадлалтай тул учир шалтгаангүй харьцаагааа муутгах  хэрэггүй. Ингэвэл та өөрөө л хямарна. Харин харьцахдаа болгоомжтой бай.

 -Тэдэнтэй харьцахдаа нүд рүү нь битгий эгцэлж хар

 -Өөртөө шилэн аяга нөмрүүлж байна гэж төсөөл

 -Утасны харилцуур барьж байгаа бол компьютерийн товчлуур дарах эсвэл шагайгаа нийлүүл.

Сэтгэлзүйн хамгаалалт алдагдахад хүн анхаарлаа төвлөрүүлж чадахаа больж, ажил төрлөө явуулж чадахаа болих нь бий. Тиймээс хамгаалалтыг сэргээх шаардлагатай болно. 

Үүний тулд:

1. Эсрэг тэсрэг устай шүршүүрт орох

2. Өрөөндөө халгай, нарс модны мөчир тавих

3. Хөгжилтэй, хэмнэл сайтай хөгжим сонсох, бүжиглэх

4. Хоол хүнсэндээ улаан эсвэл хар перец хэрэглэх, халуун ногоо дангаар идэх

5. Хар кофенд бага зэрэг перец хийж уух гэхчлэн арга хэмжээ аваарай. Үүний сацуу өөрийн хүрээллээс энергийг сордог байж болох магадлалтай хүнийг тодруулахыг хичээ. Түүнтэй харьцахдаа болгоомжил.

Энерги сорогчийн золиос нь ихэвчлэн нойр дутуу, буруу хооллолт, биеийн хүчний дасгал дутагдсан, ажлын ачаалалтай, стресстэй, өвчтэй,  хэт их ядарсан, сэтгэлээр унамтгай нэгэн байдаг.

1-р төрлийн энерги сорогч

Уйламхай эгч - Уулзах болгонд л амар нэг юмны талаар гомдоллож байдаг, өөрийгөө үргэлж л золиос мэтээр үзэж, өөрийг нь анхааралтай сонсдог хүнийг биширдэг. Дэлхий ертөнц тэр чигээрээ тэрний эсрэг байгаа мэт, өөрийнх нь азгүй байдалд буруутай гэж боддог.

Та тийм хүнд зөвлөгөө өгөхөд "Тийм л дээ.... гэхдээ" гээд л өөрийнхөөрөө зүтгэнэ. Өчүүхэн жижиг юмыг ч том болгож тэрийгээ байн байн давтаж, нөгөө хүндээ нөлөөлтөл байдаг.

Үүний үр дүнд та түүний байнгын нэг л юмаа давтаж байгаа гомдоллож байгаа юмыг нь хэдэн цагаар сонсох шаардлагатай болно. Тэр бүхний эцэст та бүр ядраад нөгөө Уйламхай эгч чинь шинээр төрсөн мэт болж эрч хүчээр дүүрж эхэлнэ. 

2-р төрлийн энерги сорогч

Буруутгагч - Ямар нэгэн зүйл бүтэхгүй байлаа гэхэд буруутгагч таныг өөрөө буруутай мэт бодоход үргэлж хүргэж байдаг. Буруутгагч бол үргэлж "Хэрэв чи байгаагүй бол бид ийм байдалд орохгүй байх байсан", "Архинд орсонд минь чи буруутай" гэх мэт үргэлж бусад хүмүүсийг буруутгаж байдаг хүмүүс энэ төрлийн сорогчид орно. Тийм хүнтэй уулзсаны дараагаар та өөрийгөө буруутай мэт бодож байдаг. 

3-р төрлийн энерги сорогч

Жүжгийн хатан хаан - Ийм хүмүүс нь нээх сүртэй юм биш байхад л жинхэнэ гамшиг болгодог хүмүүс байдаг. Ямар гэж хэлэхийн аргагүй хүн, заримдаа хамгийн сайн хүн мэт санагдаж нэг бол хамгийн муу аймшгийн хүн болон хувирдаг. Үүссэн байдлаас энерги авч байдаг. 

4-р төрлийн энерги сорогч

Чалчаа - Ам нь хаагддаггүй энэ сонирхолтой хүнд бол таны сэтгэл таны бодол огтхон ч хамаагүй. Өөрийнхөө яриаг л сонсохыг хүснэ. Тэрэнд өөрийнх нь яриа, өөрийнх шоглоом, өөрийнх нь бодол л хамаатай. Өөрийхөөрөө хүмүүсийг байлгах дуртай, өөрийгөө л хайрладаг.

Ямар нэгэн үдэшлэг дээр тань дээр нэгэн чалчаа хүн аманд чинь орох шахаад л хажууд чинь яриад зогсоод байя гэж бодъё л доо. Та алхам холдоход тань руу нэг алхам ойртоод л. Та үүнд нэг ач холбогдол өгөхгүй 2 дахь кофегоо уунгаа таны ядралт стрессээс эсвэл дутуу нойртойгоос болж байна гэж бодож болно. Гэтэл энэ чинь энэ төрлийн сорогчоос болж байгаа хэрэг. 

5- р төрлийн энерги сорогч

Харахад аятайхан ярилцагч - Энэ төрлийнх зүгээр хүмүүсээс ямар ч шинжээрээ ялгарахын аргагүй.

Хүнд таатай мэдрэмж төрүүлж, их сайн хүний дүрийг эсгэж чаддаг. Энэ хүнтэй уулзаж ярилцахад танд сонирхолтой байдаг. Гэхдээ л хэдэн минут ярилцаад таны энерги сулраад байдаг.

6-р төрлийн энерги сорогч

Цус сорогч мэт энерги сорогч - Муу санаатай, өшөө авагч мэт, хүний энергийг сайн авдаг хүмүүс. Атаархуу, өрсөлдөгч мэт өөртөө итгэлгүй, таны амьдралын баяр баясгаланг нэг л үгээр алдаг хүмүүс. Жишээ нь шал худлаагаар "Хонгор минь буурал үс гоё биш шүү", "Чи түүнийг март, чам дээр тэр ирэхгүй ээ","Битгий инээд хүргээд бай энэ ажил чамд тохирох ажил биш" гэх мэт... 

www.mongolcom.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.