Австралид коронавирусын дельта хувилбар хурдацтай тархаж байна

Twitter Print
2021 оны 07-р сар 02-нд 12:10 цагт
Мэдээний зураг,

Австралийн хамгийн олон хүн амтай Нью Саут Уэльс мужийн удирдлагууд коронавирусын халдварын тохиолдлууд ойрын өдрүүдэд нэмэгдэх хандлагатай байгааг иргэддээ анхааруулжээ. Тус мужид энэ баасан гарагт коронавирусын дотоодйн халдварын 31 тохиолдол бүртгэгдсэн нь 2021 он гарснаас хойш тус мужид бүртгэгдсээ хамгийн өндөр үзүүлэлт болоод байна.

Австралийн 3 мужид коронавирусын дельта хувилбарын халдвар бүртгэгдээд байгаа ба үүнтэй холбоотойгоор Австралийн хүн амын тал орчим хувь нь хатуу хөл хорионд ороод байна.

Австралийн хамгийн том хот болох 25 сая хүн амтай Сиднейд коронавирусын дельта хувилбарын тархалтыг зогсоохын тулд 14 хоногийн хөл хорио тогтоогоод байгаа билээ. Коронавирусын халдварын дэгдэлт 2 долоо хоногийн өмнө бүртгэгдсэнээс хойш Нью Саут Уэльс мужид нийт 200 гаруй тохиолдол бүртгэгджээ.

Мужийн Ерөнхий захирагч Глэдис Бережикляны мэдэгдсэнээр ойрын өдрүүдэд халдварын тохиолдол нэмэгдэх төлөвтэй байгаа ч ирэх долоо хоногоос хөл хорионы дэглэм тогтоосны үр дүн гарна гэжээ.

Күинсланд мужийн зарим хэсэгт хөл хориог сулруулах ч нийслэл Брисбан болон Брисбаны ойролцоох бүс нутгуудад коронавирусын халдвар шинээр 3 тохиолдол бүртгэгдсэнтэй холбоотойгоор хөл хориог нь сунгах шийдвэр гаргажээ.

Түүнчлэн Перт болон Дарвин хотуудад тогтоосон хөл хорионы дэглэмийг сунгах эсэхийг энэ баасан гарагт хэлэлцэх аж. Коронавирусын халдварын дэгднлтээс сэргийлэхийн тулд Австралийн хүн амын дийлэнх нь коронавирусын эсрэг вакцинд хамрагдах хүртэл бусад улс орнуудаас ирж буй иргэдийн тоог хязгаарлахыг мужуудын удирдлагууд засгийн газраас шаардаад байгаа аж.

Сүүлд бүртгэгдсэн халдварын тохиолдлууд зочид буудлын тусгаарлалтаас илэрсэн ба гадаадаас ирж буй иргэд зочид буудлын тусгаарлалтын системд ачаалал үүсгэж байна гэж үзэж байгаа аж.

Хөл хорио, сэжигтэй тохиолдлуудыг шуурхай олж илрүүлэх, хоорондын зай барих зэрэг арга хэмжээний ачаар Австрали улс коронавирусын тархалтыг хяналтандаа авч чадсан ч коронавирусын эсрэг дархлаажуулах ажил удаашралтай явагдаж байгаа, дельта хувилбар бүртгэгдээд байгаа нь зэрэг нь эрх баригчдын санааг зовоож байна.

Эх сурвалж: https://www.reuters.com/world/asia-pacific/australia

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.