
Хөөрхий бидний сүслэн залбирдаг оройн дээд шүтлэг болох Бурханы шашны маань сүм хийдүүдийг Тайландчууд зүгээр шалдан нүцгэн хүүхнүүдийн гуя хас гялалзсан газар болгочихдог юм байна. Лам нар нь бүр нүцгэн хүүхнүүдийг тусгайлан урьж залдаг гэж байгаа.
Гэхдээ энэ замбарааагүй самуун явдал бас шашны нууц зан үйлийн нэг хэсэг болдог аж. Тухайлбал Тайландын нийслэл Бангкок хотын Баан Чучок хийдэд Чучок гэх бурханы тайлга тахилгын зан үйл, ёслолд нүцгэн шалдан хүүхнүүдийн тусгай дэг жаягтай бүжиг наадам хэрэгтэй болдог ажээ.
Бурхан Будда хүмүүний амьдралд шилжрээд Вессантара гэх нигүүлсэнгүй сэтгэлийг тэтгэсэн ханхүү болсоны хойчийн буянд зориулж "Вессантара жатаке" гэж нэрлэх уг ёслолыг үйлддэг гэнэ.

Чучок бярманы домгоор бол тэрээр өөрт нь заяагдсан их эд баялагаас татгалзаж, ядуу дорой амьдралаар нас эцэслэсэн аж.
Өнөөгийн Тайландууд харин Чучок бярманд өргөл өргөснөөр аливаа хүсэл, зорилго биелдэг хэмээн тахин шүтдэг аж.
Тахил өргөхийн тулд харин лам нар стриптиз үзүүлдэг хүүхнүүдийг хөлсөлдөг.
Мөргөл тахилын энэ ёслолыг жил бүр долдугаар сарын эхээр хийдэг байна.

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505