Наадамд зодоглох бөхчүүдийг маргааш бүртгэнэ

Twitter Print
2014 оны 07-р сар 08-нд 09:20 цагт
Мэдээний зураг,

Их Монгол Улс байгуулагдсаны 808 жил, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадамд зодоглох бөхчүүдийн бүртгэл маргааш  буюу 07 дугаар сарын 09-ний өдөр эхлэх гэж байна. Бүртгэл Монгол бөхийн өргөөнд 2  өдөр үргэлжилнэ. Энэ жилийн наадамд хүчит 512 бөх зодоглох юм.

Харин үндэсний их баяр наадмын өсвөрийн барилдаанд барилдах 14-15 насны хүүхдүүдийг 7 дугаар сарын  8, 9-ний өдөр “Монголын хүүхдийн ордон”-д бүртгэнэ. Бөхчүүд хоёр хувь цээж зураг, даатгалын төлбөр, иргэний болон цолны үнэмлэхээ авчирч, өөрийн биеэр бүртгүүлэх шаардлагатай бөгөөд зарласан хугацаанд бүртгүүлээгүй бөхчүүдийг нэмж бүртгэхгүйг Үндэсний бөхийн салбар хорооноос анхааруулж байна.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.