Ж.Родгигес боломжоо хадгалсаар

Twitter Print
2014 оны 07-р сар 08-нд 08:58 цагт
Мэдээний зураг,

“Бразил 2014”-ын  хагас шигшээгийн эхний тоглолт өнөө шөнө болно. Дэлхийн аваргын мэргэн буучдын жагсаалтыг Колумбын шигшээ багийн довтлогч Ж.Родгигес зургаан гоолтой тэргүүлж байна. Өдгөө 22 настай залуу довтлогч 2010 онд Европт хөл тавьж “Порту”-тай гэрээ байгуулжээ. Тэндээ гурван жил тоглож 2013 онд Францын Монакод ирсэн аж. Португалд 63 тоглолтонд 25 гоол, “Гурван өнгөтөнд” 34 тоглолтонд 9 гоолыг өөрийн нэр дээр бүртгүүлсэн. Харин дэлхийн аваргын дараа Ж.Родгигес Испанийн эзэн хааны “Реал Мадрид” багт очих нь тодорхой болсон билээ.

Түүний араас дөрвөн гоол оруулсан гурван тоглогч нэхэж байгаа. Хэрэв Т.Мюллер, Л.Месси, Неймар нар дахин гоол оруулж чадахгүй бол Колумб довтлогч “Дэлхийн аваргын мэргэн бууч”-ын шагнал хүртэх боломжтой аж.

 

Мэргэн буучид

Тоглогч

Улс

Гоол

Дамжуулалт

1

Ж.Родригес

Колумб

6

2

2

Т.Мюллер

Герман

4

2

3

Л.Месси

Аргентин

4

1

4

Неймар

Бразил

4

1

5

К.Бензема

Франц

3

2

6

А.Роббен

Голланд

3

1

7

Э.Валенсиа

Эквадор

3

0

8

Р.Ван Перси

Голланд

2

0

9

Х.Шакари

Швейцарь

2

0

10

А.Гуердиора

Алжир

2

1

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.