ОХУ цэрэг, дайны зориулалттай тусгай таблет зохион бүтээжээ

Twitter Print
2014 оны 07-р сар 08-нд 07:38 цагт
Мэдээний зураг,

ОХУ ус, тоос шороо, цохилт, доргилтод тэсвэртэйн дээр өндөр үзүүлэлттэй цэргийн таблет компьютер бүтээжээ.

“Рупад” нэрлэгдэж буй уг шинэ компьютер нь Орос инженерийн зохион бүтээсэн үйлдийн системээр ажиллах юм. ОХУ-ын Мэдээлэл технологи, үйлдлийн систем судалгааны төв хүрээлэнгийн инженер Дмитрий Петровын хэлж буйгаар, “Рупад” нь мэдээллийн аюулгүй байдлыг хангах зэрэг олон чанараар бусад компьтерээс ялгараад зогсохгүй, ус, тоос шороо, цохилт, доргилт зэргээс хамгаалах системтэй болсноор онцлогтой болжээ. “Рупад”-ыг усан дотор нэг метрийн гүнд 30 минут ашиглах боломжтой бөгөөд агаарын 55 хэмийн халуунд хэвийн ажиллаж, хоёр метрийн өндрөөс унагахад ямар нэг эвдрэл гарахгүй байхаар зохион бүтээжээ.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.