АНУ хилээр нэвтрэх электрон бараанд онцгой хяналт тавих боллоо

Twitter Print
2014 оны 07-р сар 08-нд 07:18 цагт
Мэдээний зураг,

АНУ-ын Тээврийн аюулгүй байдлын албанаас гадаадын зарим улсаас АНУ-ын хотууд руу шууд нислэгийн зорчигчдын гар утас, компьютер зэрэг зөөврийн цахилгаан хэрэгсэлд аюулгүй байдлын нэмэлт шалгалт хийнэ гэж мэдэгдэв.

Холбооны тээврийн аюулгүй байдлын албаны цахим хуудаснаас харвал, АНУ-ыг зорих гэж байгаа бүх зорчигч зөөврийн цахилгаан хэрэгслээ аюулгүй байдлын тусгай ажилтнуудад шалгуулах ёстой бөгөөд ажилтнууд зорчигчдын цахилгаан хэрэгслийг асааж үзэх эрхтэй гэжээ. Түүнчлэн цэнэггүй болон унтарсан цахилгаан хэрэгслийг онгоцны бүхээгт авч орохыг хориглох буюу тухайн зорчигчид нэмэлт шалгалт хийх боломжтой юм. Уг журмыг ямар улсын нисэх буудалд хэрэгжүүлэх тухай тодорхой мэдээлэл байхгүй байгаа ч одоогийн байдлаар Британи, Франц, Германы зарим нисэх буудалд уг журам хэрэгжиж эхэлсэн гэж “ВВС” телевиз мэдээлсэн байна. Уг журам АНУ-ын Дотоод аюулгүй байдлын департаментын шийдвэрээр хэрэгжиж байгаа ба сүүлийн үед террорист "Аль-Каида" бүлэглэл нисэх буудлын гаалийн хяналтаар илрүүлэх боломжгүй тэсрэх бодисыг гар утсанд суурилуулж эхэлсэн гэх мэдээлэл гарах болсонтой холбоотой аж.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.