
Сүүлийн арав гаруй жил цахим хэрэг хүрээгээ тэлсэн. Ялангуяа банкны “АТМ” ашиглан бусдын мөнгийг залилах, мөнгө гуйвуулах хэрэг тасрахгүй байгаа. Энэ оны зургаадугаар сарын 30-ны өдрийн 13:30 цагийн орчим СБД-ийн IV хорооны нутагт байрлах “Хаан” банкны АТМ-ээс хуурамч картаар их хэмжээний мөнгө авахаар завдсан хэрэг гарчээ.
Хэргийг дуудлагын дагуу тус дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлстийн “Тамир 114” чиглэлийн хэв журмын ажилтан дэслэгч С.Төмөрбаатар, ахлах ахлагч Г.Эрдэнэбат нар шуурхай очиж таслан зогсоосон байна. Уг хэргийг гадаадын иргэн үйлдсэн бөгөөд 3 сая төгрөг хуурамч карт ашиглан авахаар завдсан аж. Гадаадын иргэнтэй холбоотой хэрэг учир бусад мэдээллийг цагдаагийн албан хаагчид нууцласан байна. Иймд иргэд та бүхэн өөрсдийн мөнгөний картны мэдээллийг бусдад алдахгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505