
Хэн нэгэнд хэрэг болох хэдэн үг...
Өөртөө итгэлтэй хүн л өөрөөрөө байж чаддаг. Тийм хүн бусдын хэлэх үгнээс айдаггүй,тэдэнд зориулж өөртөө таалагддаггүй хувцас өмсдөггүй. Бид яагаад тэр тэгж хэлэх байх, энэ ингэж бодох байх гэдгээс айж агшиж явах ёстой гэж? Өөртөө итгэлгүй бнаа гэдэг нь өөрийгөө үнэлж хүндэтгэж чаддаггүй хүний шинж. Өөрийгөө хайрлаж хүндэтгэж мэдэхгүй хүн бусдыг тэр хэмжээнд бодно гэж байхгүй шдээ. Тэгэхээр өөртөө итгэлтэй байхын тулд эхлээд өөрийгөө хайрла, хүндэтгэ. Чиний энэ хорвоод төрсөн нь зүгээр л санамсаргүй хэрэг биш. ЗОРИЛГОТОЙ БАЙ. Чи бол цорын ганц хувь. Би тийм хүн болно, эсвэл би бусдын хэлэхээс хамааралгүй амьдарч чадна г.м. зорилго бж болно шүү дээ.
Бас нэг чухал зүйл бол АВАХ бус ӨГӨХ. Бид бусдаас их зүйлийг хүлээдэг. Шинэ хувцас, эсвэл ээмэг ч юмуу авчихаад , тэр намайг хараад баярлах болов уу, магтаж гоё үг хэлэх бх, эсвэл намайг ингэж хэлбэл , ийм юм хийвэл тэдэнд таалагдах байх гэх мэтээр өөртөө хүлээлт үүсгэдэг. Тэгээд тэр бодсоноор маань болохгүй болохоор сэтгэл гутрал үүсдэг. Тиймээс бусдаас битгий хүс. Хүлээлт битгий үүсгэ. Бусдаас хайр эсвэл сайхан үг хүсэж гуйж амьдрахаар харин ч эсрэгээр нь бусдад өгч, түгээж амьдарвал сая чи АЗ ЖАРГАЛ-тай болно.
АВАХ гуйх буюу гуйлгачны хэв шинжит амьдралаас гарч, ӨГӨХ тэтгэх буюу хаан хатадын амьдралаар яв. Идэвхигүй хэрэглэгч байхын оронд ЭРХЭМ БҮТЭЭГЧ бай. Өглөг буян хий хэмээн сургадгийн гол санаа нь өгч чадаж буй хүн сэтгэлээр баян болж байдагт оршино. Сэтгэлээр ядуу хүн хэзээ ч бүрэн дүүрэн амьдралын амтыг мэдэрч чаддаггүй юм. Сайн бодоорой. Ойлгож чадвал сайхан амьдралын түлхүүрийг атгалаа л гэсэн үг. Ухаарч чадахгүй бол нөгөө хэний хэлснээр юу царайлаад яв.
Уламжлалт анагаах ухааны эмч Намхайдоржийн Цогтмандах