Хонины махан шорлог

Twitter Print
2018 оны 07-р сар 08-нд 11:15 цагт
Мэдээний зураг,

Номадсын Сүлжээ ресторан нь Монгол үндэсний уламжлалт хоолыг орчин үеийн технологиор бэлтгэн боловсруулан гадаад дотоодын зочдод монгол орны соёлын үнэт уламжлал, нүүдэлчин монголчуудын хоолны уламжлал, хэв маяг, амт, хийх урлагийг мэдрүүлэн, дэлгэн таниулах зорилгоор үйл ажиллагаагаа амжилттай явуулсаар байгаа билээ.

Бид энэ удаад Монголдоо алдартай "Модерн Номадс"-ын тогооч нарын хонины махаар шорлог хийх жорыг толилуулж байна.

Хоолны орц:

Хонины гуя, далны мах - 500 гр

Бөөрөнхий сонгино - 100 гр

Ногоон сонгино - 50 гр

Давс - 1/4 цайны халбага

Хар чинжүү буюу перец - 1/6 цайны халбага

Шор - 2 ш

1. Хонины махыг 2 см зузаантай хавтайгаар  хэрчиж шорлоход бэлдэнэ. Сонгиныг цагираг хэлбэртэй хэрчинэ.

2. Хонины мах, сонгиныг саванд хийж давс, хар чинжүүгээр амтлаад,  сэрүүн газарт 30 минут байлгана.

3. Амталсан махаа шоронд шорлоод  халаасан тостой хайруулд шортой махаа 2 талаар нь хайрс тогттол шарж бэлэн болгоно.

4. Бэлэн болсон шорлогоо төрөл бүрийн шарсан ногоогоор (дурын ногоо) хачирлаарай. 

Хонины махан шорлогийг хатгуурт сүлбэж, ил галын дөлөн дээр барьж болгодог бөгөөд сүүлийн үед хоолны газар ресторанууд ил галын оронд хайруулын таваг дээр шарах аргыг голдуу хэрэглэх болжээ. 

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.