
Францын асар том гэмээр нэг асуудал бол сахилга бат юм. Багийн тоглогчид нь шөнө оройн цагаар өнөөх л цахим тоглоомнуудаа тоглож, телевизийн олон ангит кинонууд болоод шоу нэвтрүүлэгүүдээ үзээд суучихдаг ажээ.
Швейцарийн багтай хийх тоглолтын өмнө ч гэсэн Францын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд нь Дидье Дешам болон түүний дасгалжуулагчдын штаб тоглогчдын хэвийн нойрны төлөө удаан хугацааны турш тэмцсэн хэмээн бичсэн байв.
Гризманн, Дембеле нарын гол түлхүүр тоглогчид нь орой болтол телевизийн шоу юм уу эсвэл NBA-гийн тоглолт үзэж, видео тоглоом тоглодог байжээ. Дээрээс нь Унгарт байхад нь асуудалтай агааржуулагч, чанар муутай ор дэрний цагаан хэрэглэлтэй холбоотой асуудал гарсан бөгөөд Румын зочид буудалд байх эхний орой нь л гэхэд 60 хүний үдэшлэг зохион байгуулжээ.
Эмч болон дасгалжуулагч багш нар нь: нойргүй байх нь анхаарлын төвлөрөл, бэлтгэлийн формд нөлөөлөн, гэмтлийн эрсдэлийг нэмэгдүүлж, нөхөн сэргээх бусад бүх процедурыг ашиггүй болгодог тал дээр түгшүүрийн дохио санамжуудыг өгч, анхааруулсаар байлаа. Унтаж амрах нь тамирчин хүний бэлтгэлийн гол үндэс суурь бөгөөд зөвхөн энэ тал дээр л норм горим нь зөрчигдвөөс, массаж, сунгалт, мөсөн ванн, крио эмчилгээнүүд нь ямар ч утгагүй зүйл болж хувирдаг ажээ. "Хэрэв та цагтаа л унтаж амрахгүй аваас, энэ бүхний үр дүн талаар болно.
Ажилтнууд нь гомдоллож байсан нь: Багийн тоглогчдыг өрөөнд нь байнга очиж хянах нь бодит байдалтай ерөөсөө нийцэхгүй байлаа. Урьд нь зочид буудлын ээлжийн ахлахад нь утасаар шөнийн цагаар дуудлага хийхийг хориглож болдог байсан бол одоо хүн бүхэн утас, таблет, компьютертэй, баар нь өдөржин, шөнөжингөө нээлттэй байдаг болсон тул энэ талаар яаж ч хориглоод нэмэргүй болжээ.
Дашрамд дурдахад, тэмцээний үед хэд гурван хоногийн дотор амарч унтах хэв горимыг нь засч залруулж болдоггүй - энэ бол өөртөө хяналт тавих шаардлагатай, маш урт удаан үйл ажиллагаа билээ. Үүнтэй холбоотой ганц бодит жишээ бол хоол унд, нойрныхоо аль алиныг нь сайтар хянаж чадсан нь ганц Н'Голо Канте л байсан юм.
Энэ асуудлаас амжилттай зайлсхийн гарч чадаад, илүү сайн унтаж амарсан бололтой Швейцарийн шигшээ баг 1/8 -н шигшээ рүү орсон явдал байлаа. Эмх журам, сахилга бат гэдэг бол чухамдаа энэ л билээ.
Мбаппегийн инстаграмаас авсан зураг
Орчуулсан: Норзонгийн Энхбаяр
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.