Р.Ирматов дэлхийн аваргын шилдэг шүүгч

2014 оны 07-р сар 08-нд 07:55 цагт
Мэдээний зураг,

Бразил улсад үргэлжилж буй хөлбөмбөгийн дэлхийн аваргын хагас шигшээд өрсөлдөх дөрвөн багийн нэр тодорсон. Мөн дэлхийн аваргын түүхэнд Узбекистаны шүүгч Р.Ирматов өөрийн нэрийг тодоор үлдээлээ. Тэрээр “World cup”-ын есөн тоглолтонд талбайн шүүгчээр ажиллаж дээд амжилт тогтоосон аж. Өмнө нь Францын Ж.Киньо, Мексикийн Б.Арчунди, Уругвайн Х.Ларионде нар найман тоглолт дэнсэлж байв. Өдгөө 36 настай Узбек шүүгч “Бразил 2014”-ын хамгийн сайн шүүгчээр нэрлэгдсэн байна. Түүний шүүлтийн түвшин 7.7 оноо авчээ. Р.Ирматов “ӨАБНУ 2010”-ын таван тоглолтонд шүүгчээр ажилласан бол энэ удаа дөрвөн тоглолтонд талбай дээр ажилласан юм.

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505


Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.