Бразил бүх саадыг давж чадах уу

Twitter Print
2014 оны 07-р сар 07-нд 14:50 цагт
Мэдээний зураг,

Дэлхийн аваргын хагас шигшээд Бразил-Герман учраа таарсан. Дээрх хоёр баг хамгийн сүүлд 2002 онд финалд шалгарч Роналдо, Ривалдо, Роберто Карлос нарын шилдэг хөлбөмбөгчидтэй Бразил 2:0-ээр хожиж байв. Энэ удаа нутаг дээрээ “Немцүүд”-ийг хүлээж авах “Самбагийн хаад” ялалт байгуулахад эргэлзээтэй болсон юм. Тэд гол довтогч Неймарыг гэмтлийн улмаас талбай дээр гаргах боломжгүй болсон. Мөн хагас хамгаалагч Виллиан бэлтгэлийн үеэр нуруундаа гэмтэл авсан нь Л.Ф.Сколариг хүнд байдал оруулсан аж.

Неймарын бэртлийн талаар 1994 оны дэлхийн шилдэг хөлбөмбөгч Ромарио хэлэхдээ “Бид нутаг дээрээ аварга авах ганцхан зорилготой. Гэтэл Неймар, Т.Сильва, Виллиан нар гэмтсэн нь харамсалтай байна. Хэдийгээр Бразил өмнө нь таван удаа дэлхийн аварга авахдаа одоо байгаагаас илүү хүчирхэг бүрэлдэхүүнтэй тоглож байсан. Гэвч бидэнд найдлага байна. Хоёр дасгалжуулагчид итгэх хэрэгтэй” гэсэн юм.

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.