Ламын гэгээний өв соёл Төв Ази болон Монголд

Twitter Print
2014 оны 07-р сар 07-нд 16:24 цагт
Мэдээний зураг,

XVII зууны Монголын шашин төрийн нэрт зүтгэлтэн, соён гэгээрүүлэгч, монгол маарамбын оройн чимэг, ууган зурхайч, Хамба номун хан, Эрдэнэ бандид хутагт, ламын гэгээн Лувсанданзанжанцаны түмэн өлзий гийсний 375 жилийн ой энэ жил тохиож байгаа байгаа билээ. Энэхүү ойд зориулж “Ламын гэгээний өв соёл Төв Ази болон Монголд” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал энэ сарын 5-ны өдөр буюу өнгөрөгч бямба гарагт Гандантэгчэнлин хийдийн Монголын бурхан шашны их сургуулийн хурлын танхимд боллоо.

Тус хурлыг Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчийн хурал, МУИС-ийн Монгол соёл иргэншлийн сургуулийн профессоруудын баг, Лувсанданзанжанцан судлал төв ТББ, Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Эрдэм соёлын хүрээлэн, Ламын гэгээний Гандантэгчэнлин хийд зохион байгуулав. 

Хуралд Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчийн хурлын дарга Д.Ширмэн, Ламын гэгээний наймдугаар дүр Данзанжамбалчойжишинэн, Энэтхэг улсын балдан Брайбун хийдийн хамба, гэвш лхаарамба  Лувсандамба, Монголын бурхан шашны төв Гандантэгчэнлин хийдийн да лам Т.Баямбажав, МУИС-ийн монгол соёл ширгэншлийн  профессор С.Дулам, зурхайч Л.Тэрбиш, ШУТИС-ийн систем судалгааны төвийн захирал шинжлэх ухааны доктор, профессор Б.Болдсайхан гэх мэт олон арван эрдэмтэд болон иргэд оролцлоо.

Хурлын гол илтгэлийг профессор С.Дулам тавьсан юм. Тэрбээр Ламын гэгээн Лувсанданзанжанцаны намтар бүтээлийг “Өөрийн явдал ёсны хураангуйгаар тодруулах нь” гэсэн илтгэлийн тавьсан аж. Мөн Ламын гэгээн Лувсанданзанжанцаны намтрын судлалд, Лувсанданзанжанцанд Төвдийн мэргэдээс авшигласан  “Буман увдист эрдэнэ” судрын нэрийн тухай зэрэг арав гаруй сонирхолтой илтгэлүүдийг хурлын арга хэжээний үеэр тавьж, сүсэгтэн олонд толилууллаа. Дашрамд дуулгахад, Ламын гэгээний наймдугаар дүр Данзанжамбалчойжишинэн гэгээнтэнд бат оршил өргөх ёслол, даншиг наадам “Говийн бүсийн Их хурд -2014” хурдан морины уралдаан, Их Монгол Улс байгуулагдсны 808, Ардын хувьсгалын 93 жилийн ойн баярыг энэ сарын 22-26-ны өдрүүдэд болох аж.

Энэхүү арга хэмжээг  Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Жаргалсайхан, ИТХ-ын дарга Д.Ширмэн, “Ламын гэгээний Гонгандан дэдлин хийд Ламын гэгээн-Нийгмийн хөгжил” сан ТББ хамтран зохион байгуулж байгаа аж. Эл арга хэмжээ Баянхонгор аймгийн төвд болно. 

 

Сэтгүүлч Г.Ганчимэг

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.