Усан спортын тамирчид Орчлон сургуулийн бассейнд бэлтгэлээ хангана

Twitter Print
2021 оны 06-р сар 30-нд 15:09 цагт
Мэдээний зураг,

Монгол Улсаа төлөөлөн олимпод оролцохоор бэлдэж буй тамирчид бассейн хаасны улмаас Туул голд бэлтгэлээ базааж буй тухай мэдээлэл болон газар дээрээс нь хийсэн сурвалжлага хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан билээ. 

Тэгвэл Монголын усан спорт сонирхогчдын холбооны албан хүсэлтйн дагуу арга хэмжээ авч, усан спортын тамирчдын бэлтгэлийг “Орчлон” олон улсын сургуулийн бассейнд хийхийг УОК-оос зөвшөөрчээ.

Албан бичигт “Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд олимп, тив, дэлхий, олон улсын тэмцээний бэлтгэлээс бусад биеийн тамир, спортын арга хэмжээг хязгаарласан. Иймд зөвхөн “Токио 2020” зуны олимпын наадамд усан спортын төрлөөр Монгол Улсаа төлөөлөн оролцох тамирчдын бэлтгэлийг хангуулах зорилгоор тус сургуулийн усан бассейныг ашиглаж, халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдөнө үү” гэсэн байна.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.