"Оюутан цагдаа" жуулчдын аюулгүй байдлыг хамгаална.

Twitter Print
2014 оны 07-р сар 07-нд 14:06 цагт
Мэдээний зураг,

Нийслэлийн ИТХ, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Нийслэлийн Цагдаагийн газраас Монголын Оюутны холбоотой хамтран “Оюутан цагдаа” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байна. Өнөөдөр энэхүү хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг холбогдох байгууллагуудаас өглөө.

Оюутан цагдаа нь жуулчдыг гэмт халдлагад өртөхөөс урьдчилан сэргийлэх, жуулчидтай холбоотой гарсан гэмт хэрэг зөрчлийг шуурхай шийдвэрлэх, тэдэнд шаардлагатай тусламжийг үзүүлэх үүрэгтэй юм. 
 
Хөтөлбөрт хамрагдах оюутнуудыг хэлний мэдлэгийг нь үндэслэн сонгон шалгаруулж, жуулчидтай хэрхэн зөв харьцах, тэдэнд асуудал тулгарвал яаж хуулийн дагуу шийдэх тухай ойлголт өгч, англи хэл, сэтгэл судлал, бие хамгаалах урлаг гэсэн хичээлийг  мэргэжлийн багш нар зааж байгаа юм. Хөтөлбөрт эхний ээлжинд 44 оюутан хамрагджээ.   

Оюутан цагдаа нарт ажил үүрэг гүйцэтгэсэн цагаар нь тооцон ажлын хөлсийг олгоно. Тодруулбал, оюутан цагдааг өдөрт 4 цагаас доошгүй, сард 88 цаг ажиллуулахаар төлөвлөж, цагийн хөлсийг 3500 төгрөгөөр тооцон олгох юм.  Ингэснээр нэг ажилтан сард доод тал нь 308 000 төгрөг, жуулчны улирал буюу 7,8,9 сар дуустал ажилласанаар 924 000 төгрөгийн урамшуулал авах юм байна. Оюутан цагдаа нь үндэсний их баяр наадам болон жуулчдын улирал дуустал ажиллана.  Оюутан цагдаа хөтөлбөрт шаардагдах төсвийг НИТХ-аас гаргаж байгаа юм. 

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.