Орон сууц худалдан авахад анхаарах 10 зүйл

Twitter Print
2021 оны 02-р сар 02-нд 12:43 цагт
Мэдээний зураг,

Байр авах үйл явц нь хүний амьдралд тохиолдох олон чухал үйл явдлуудын нэг юм.

Бидний аав ээж, арай дээр үеийн хүмүүс амьдралдаа бараг нэг л байрандаа өсөж өтөлж үр хүүхдүүдтэйгээ амьдарсан байдаг.

Гэтэл орчин үеийн хүмүүст байраа 5-10 жилд солих, орчноо өөрчлөх хэрэгцээ шаардлага байнга гарсаар байна. Гэрлэх, хүүхдээ тусад нь гаргах, байраа томруулах, буцаан жижигсгэх гэх мэт...

Та байраа сонгохдоо дараахи 10 зүйлийг анхаараарай.

1. Байршил

Үл хөдлөхд байршил хамгийн чухал. Өглөө оройны түгжрэл, урт удаан зам дээр зогсож, өөрийгөө болон бяцхануудаа ядраахгүй байх нь нэн хэрэгтэй болж байна. Иймээс ажил сургуулийн болон хамгийн их очдог хэрэгцээт газрынхаа хажууд байр тань байвал их зүгээр.

2. Үнэ цэнээ хадгалах

Үл хөдлөхд хөрөнгө оруулахын давуу тал нь олон жилийн дараа таны үр хүүхдэд, танд буцаад зарахад үнэ нь өссөн ашигтай байх явдал юм.

Одоогоор үнэ цэнээ хадгалсаар байгаа цөөхөн хотхон, орон сууцнууд байдаг. Үүнд Жапан таун, Ривер Гардэн гэх мэт...

3. Орчин

Одоо худалдан авагчид дан байр бус түүний эргэн тойрны орчныг хамт худалдан авч байна. Ногоон байгууламж ихтэй, орц гарц чөлөөтэй, аль сургууль цэцэрлэгт харьяалал болон үйлчилгээ, эмнэлэгт ойрхон г.м зүйлсийг онцолж анхаардаг.

4. Барилгын хийцлэл

Барилга барих үйл явц маш хурдан өөрчлөн сайжирсаар байна. Бүрэн цутгамал хийцлэл үү, тоосгон болон блокон дүүргэлт үү гэдгийг гадна дотроос нь сайн шинжих хэрэгтэй. Барилгын цууралт суулт өгсөн эсэх нь бас чухал.

5. Холболтууд

Захын хотхон хауснуудад төвийн шугам холболттой эсэх нь хамгийн их асуугддаг асуултын нэг. Мөн хотын төвд шахуу хэрнээ усны төвийн шугамд холбогдоогүй, тусдаа худагтай байсанаас болж гэдэсний халдварт өвчнөөр оршин суугчдаа өвчлүүлсэн хариуцлагагүй харамсалтай хэрэг саяхан нэгэн хотхонд гарсан байгаа. Гадна дулаан, бохир, цэврийн шугамны мэдээлэлтэй ижлээр дотоод сангийн болон бусад холболтууд яаж, ямар материалаар хийгдсэн нь мэдэхэд илүүдэхгүй. Халаалт нь хаанаасаа эхэлдэг, усны даралтын насос нь хэдэн ширхэг яаж ажилладаг, тогны нэмэлт тэжээл байгаа эсэх г.м

6. Нарны тусгал

Яг таны авахаар сонгох байр хэдэн давхарт хаашаа харсан цонхтой вэ гэдэгээс их зүйл хамаардаг. Ижил байранд хэрнээ давхар, цонхны тоо, байршилаас хамааран байрны үнэ нь өөр өөр байдаг. Байгалын гэрэл сайтай дундаас дээш давхарт, урагшаа юмуу баруун харсан, халхлах зүйлгүй цонхны харагдацтай бол худалдан авагч тэр байрыг авах дуртай байдаг. Салхи, агаарын сэлгэлт, нарны тусгал эрүүл мэндэд ч эерэгээр нөлөөлдөг.

7. Ашиглалтын зардал бусад татвар

Байр орон сууцны болон ашиглалат, тог, дулаан СӨХ-ны зардал нь хотхон байршилаас хамааран харилцан адилгүй байдаг. Эдгээр зардал нь айлын өрхийн гишүүдийн тоогоор болон байрны мкв, дулаан зогсоол, лифт ашигладаг зэргээс хамааран тооцоологддог. Байрны СӨХ заримдаа хэт их зардалтай байгаа мэт харагдавч СӨХ л засвар цэвэрлэгээ, арчлалт, хог, орчны тохижилтыг хариуцдаг тул танай байрны цэвэр байдал, гадаа талбай г.м бүхий л зүйлс эндээс хамааралтай байдаг. СӨХ цэвэрлэгээ, зохион байгуулалт сайтай байр сайн зарагддаг бас оршин суугчдад таатай амьдрах нөхцөлийг олгодогоороо давуу талтай.

Үүнд орон сууцны нэг давхарт байгаа үйлчилгээний зориулалтаар гэрчилгээтэй байрнууд жил бүр тодорхой хувиар татвар төлдөг шинэ журам гаргасаныг эргэн харах хэрэгтэй.

8. Зогсоол

Одоогийн айлууд ихэвчлэн хоёр машинтай болсон байгаа. Дулаан зогсоол л гэхэд 15-60 сая төгрөгний үнэтэй байгаа. Гэтэл нэг айл нэг л дулаан зогсоол худалдаж авах боломжтой гэхэд нөгөө машинаа хаана тавих вэ? Бас найз нөхөд, хамаатан садан айлчилбал хаана машинаа тавих вэ гэдэг асуудлууд тулгарсаар байна. Гаднаа чипээр хаалга нь онгойдог, ахиухан зогсоолтой хотхонууд хамгийн эрэлттэй байрнуудыг тэргүүлсээр байна. Цэнгэлдэх, Хүннү 2222т хүмүүс байр авах дуртай шалтгаануудын нэг нь энэ яах аргагүй мөн.

9. Дотоод зохион байгуулалт

Зарим хүмүүс хаалганы байршилаас өгсүүлээд бүх зүйлийг “зөв ” зүгт байх ёстой гэж итгэж хайсаар байдаг. Голчлон дотоод зөв зохион байгуулалт хамгийн чухалд тооцогдсоор байна. Унтлагын өрөө, ариун цэврийн өрөөний тоо, дотоод засал, өрөө хоорондын ханын зузаан, ажлын тусдаа өрөө, мөн угаалга хатаалгын өрөө, доторлосон тагт гэх мэт нь эрэлттэй хэвээр байна. Эзэгтэй нар энэ тал дээр нарийн төсөөлөлтэй байдаг.

10. Үнэ

Үнийн харьцуулалт хийх, яг хэдэн өрөөг хэдэн төгрөгт төсөвлөн хайж байгаагаа худалдан авагчид ихэнхи нь яг таг хэлж мэддэггүй. Тэдэн өрөөг тэд хавьд хайж байна гэсэн ерөнхий хариулттай байдаг. Үнэ нь тухайн байрны байршил, төлбөрийн нөхцөл, зарж байгаа эзний хандлага, улирал, цаг үе г.м олон зүйлээс харилцан хамааралтай байдаг.

Үнийг төсөөлөн гаргахдаа үл хөдлөхийн мэргэжилтэнүүдээс зөвлөгөө авбал таны эрсдэлийг бууруулдаг. Хэт үнэтэй авах, эсвэл бичиг баримт дээр алдаа гаргасанаас асуудал үүсэх явдлууд тохиолдох боломжтой байдаг.

Дараагийн нийтлэлээр “Байр худалдан авах төлбөрийн нөхцөлийн“ талаар бичих болно.

Бумнанжидын Буяннэмэх

Remax agent

Утас: 80102415

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Zochin

      (13.234.19.214) 2021-02-02 15:46
      • 0
      • 0

      Bair belen munguur awah hun bhgui gadaadad tsewer hulsuu dusluulj Olson munguu heterhii unetei niitiin bair awah gej sanhuujuuldeg uy unguruud bna delhii niter l ajliin bair bagasaad bhad himdhan iluu dutuu zardalgui gert amidraad baij

      Хариулах