Наадмын тасалбар худалдаанд гарлаа

Twitter Print
2014 оны 07-р сар 07-нд 13:46 цагт
Мэдээний зураг,

Тулгар төрийн 2223, Их Монгол Улсын 808, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмын нэгдсэн хөтөлбөрийн дагуу энэ сарын 7-нд Урианхай сурын харваагаар наадам эхэлнэ. Харин нээлтийн ажиллагаа долдугаар сарын 11-ний 11:00 цагаас болно.

Энэ жилийн наадмын нээлтийг “Босоо заяатай Монгол” хэмээн нэрийн дор зохиомжлон Монгол Улсын төрийн шагналт, Гавьяат жүжигчин Д.Сосорбарам найруулж байна.

Нээлтийн тасалбарыг энэ сарын 6-наас эхлэн 7, 8-ны өдрүүдэд Соёлын төв өргөө, Бөхийн өргөөний кассуудаар худалдаалах юм. Төв цэнгэлдэхийн суудал, байршлаас хамаарч тасалбар 16 000, 20 000, 24 000 төгрөгийн сонголттойгоор зарагдана. 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.