Г.Сарангэрэлийг дахин хорив

Twitter Print
2014 оны 07-р сар 07-нд 13:22 цагт
Мэдээний зураг,

Хар тамхи хэрэглэсэн, хадгалсан, борлуулсан хэрэгт шүүгдэгчээр татагдаад байгаа Г.Сарангэрэл нарын таван хүний шүүх хурал Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны I шүүхэд 10.00 цагт хаалттай эхэлсэн. Таван шүүгдэгчийн хоёр нь насанд хүрээгүй учраас шүүх хурал хаалттай хуралдана гэдгээ хэлсэн.

Гэвч Шүүх бүрэлдэхүүн шүүх хурлыг хойшлуулж, Г.Сарангэрэл нарыг цагдан хорих шийдвэр гаргалаа. Шүүгдэгчид шүүх бүрэлдэхүүнээс татгалзсан учир шүүх хурал хойшилж байгаа аж. Г.Сарангэрэл нарын таван хүнийг өнөөдрөөс эхлээд энэ сарын 18 хүртэл хорихоор болсон байна. Харин тэдэнд холбогдох шүүх хурал 16нд болохоор дахин товлогджээ. 

 

Э.Гүнтөмөр

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.