
ЭЕРЭГ & СӨРӨГ
Таны зан ааш бодол санаа эерэг үү? Сөрөг үү? Бид өдөр тутамдаа зайлшгүй хүмүүстэй харилцдаг. Хүмүүстэй харилцах бидний харилцаа сайн ч байна муу ч байна. Ярилцахад юу гэж бодон яаж харилцахаас гарах үр нөлөө нь өөр. Ямар үгээр яаж өөрийгөө илэрхийлэхээс нөгөө хүнээ баярлуулж ч, гомдоож ч болно. Бидний үг яриа эерэг болон сөрөг 2 талтай байдаг. Харилцан ярилцахад эерэг үг хэрэглэдэг хүн их ч яг ямар нь эерэг ямар үг нь сөрөг бэ гэдгийг амархан жишээгээр дурдвал:
Найз чинь ямар нэг зүйл дээр бүтэлгүйтсэн тохиолдолд таны "Зүгээр дээ, Дараагын удаа чи чаднаа" гэж хэлэх ганц үг найзын чинь сэтгэл санаанд хичнээн сайхан сонсогдоно гээч. Энэ үгээр зүгээр тайвшралыг авж санаа нь амрах болно. Дараагын боломж байгааг та сануулсан учраас.
Эсрэгээр нь алдсан найзынхаа хажууд хэн нэгнээс буруу хайж, өөр нэгнийг өөлөх сөрөг энергийн үг нь найзын чинь сэтгэлийг улам л дордуулна.
Хүн сэтгэл дотроо байгаа үгээ л амнаасаа гаргадаг. Байнга сөрөг бодолтой сэтгэл нь амар тайван бус байдаг хүн тийм л үг амнаасаа гаргана. Тиймээс бид эерэг байх уу сөрөг байх уу гэдгээ өөрийнхөө дотроос эхэлж өөрчлөх хэрэгтэй.
ХЭРХЭН ЭЕРЭГ ХҮН БОЛОХ БЭ?
Сөрөг энергитэй хүмүүсийн нэг нийтлэг шинж өөрийн бодлыг бусдад тулгах байдаг. Дэлхий дээрх 7 тэрбум хүн бүр тусдаа биет хүн ба хэн ч таньтай адил сэтгэж боддог байх албагүй. Та бусдын бодлыг хүндэтгэж харилцан яриандаа тийм үү, чиний бодол бас үнэний ортой шүү гэх зэргээр хүндэтгэн сонсох нь илүү дээр харилцан яриа үүсгэхэд туслах болно.
Дотоод сэтгэл санаагаа цэвэр байлгаж хэн нэгэнд муу санахгүй байхыг хичээн үргэлж өөдрөг эерэг зүйлс бодох. Атаа хорсол үзэн ядалт сэтгэлийг эзгэнэвэл тэр хэмжээгээр өөр сайхан зүйлс бодох зай бидэнд үлдэхгүй та улам муудсаар л байна.
Бодит зорилго гаргах. Бид юу хийхээ төлөвлөдөг шигээ өдөрт хэдэн хүнд(хэд ч байж болно) сэтгэлээсээ сайхан үг хэлж баярлуулах зорилго гаргах. Жишээ нь: Манай ажлын хамтрагч өнөөдөр үсээ өөрөөр засаад ирсэн байвал түүнийг нь анзаарснаа, мөн сайхан харагдаж байгааг нь хэлж өгөх.
Харилцан яриандаа бусдын сэтгэлд дулаахан санал нийлсэнээ илэрхийлэх үг их хэрэглэх. Гэхдээ хэн нэгнийг муулсан нэгэнтэй заавал санал нэгдэх албагүй зүгээр л зайгаа барь.
Өглөөг сэтгэл санаа өөдрөг болгосон сайхан дуугаар эхлүүлэх.Мөн хөгжим сонсоод биеээ хөдөлгөн бүжих. (Энэ их үр дүнтэй арга. Сэтгэл тавгүй үед гоё дуу сонсоод биеээ хөдөлгөхөд таны сэтгэл шууд л эерэг энергээр дүүрнэ)
Сөрөг энергитэй хүмүүстэй аль болох харьцахгүй байх. Мэдээж ажлын шаардлагаар зайлшгүй харьцах хэрэгтэй бол та түүнд эерэг энерги өгөн өөрийгөө түүнд уусгахгүй байхад болно. (Харилцах шаардлагагүй үед сайхан хөгжимөө сонсоод өөрийн алсын ирээдүйгээ төлөвлөөд сэтгэл санаагаа сайхан бодлоор дүүргээд суухад болно)
Эцэст нь зүгээр л хэн нэгнийг байгаагаар нь хүлээн авч эсэргүйцэхгүй, сөргөлдөхгүй үргэлж инээмсэглэн өөдөө алхах.
ЭЕРЭГ БАЙХ НЬ НАМАЙГ АЗ ЖАРГАЛТАЙ БОЛГОХ АРГА
СӨРӨГ БАЙХ НЬ БУСДЫГ БУХИМДУУЛАХ АРГА
Би эерэг байхыг сонгоно. Харин та?
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.