
ЦӨЦГИЙН ТОС
Маргарин хулхи, цөцгийн тос ориг гэж боддог ойлголтын хажуугаар бодитойхон тайлбар хавчуулчихъя.
Цөцгийн тос 82%, 75%, 68% гэх мэтчилэн тосны агуулгыг харуулсан хэмжээсүүд цөцгийн тосон дээр байдаг. Хэрэглэгчид бодохдоо энэ тоо их байх тусам сайн, бусад хувийг нь транс тос эзлэдэг мэтээр төөрөлддөг юм байна. Жишээ нь 72%-ын цөцгийн тос бол 82%-ийнхаас бага чанартай, транс тос агуулдаг гэх мэт.
Үнэндээ энэ ойлголт цөцгий гэж юу вэ гэдгээс эхэлнэ. Сүүнд агуулагдах тосны бөмбөлгүүд буюу тосны хэмжээ 2-8% байдаг. Үүнээс дээш тосны агууламж ихсээд ирвэл цөцгийрч эхэлнэ ээ гэсэн үг. Төвөөс зугатах хүчний сепаратороос тос агуулсан хэсгийг тосгүй хэсгээс ялгах бөгөөд ялгарсан сүүг тосгүй сүү, тостой хөнгөн фракцийг цөцгий гэж нэрлэнэ.
Цөцгий өөрөө 35% хүртэлх тос агуулах ба энэ нь дотроо хэр хэмжээний сүү агуулж байгаагаас тосны агууламж шалтгаална. Цаашид хутгах гэх мэт механик үйлчлэлээр тосны бөмбөлгийг нягтруулж цөцгийн тос гарган авна.
Цөцгийн тос бага тос агуулах тусам дотроо их хэмжээний сүүний бүрдэл, ус агуулж байна аа гэсэн үг. Харин тосны агуулга ихсэх тусам сүүний амт, хэмжээ багасна гэсэн үг. Тэгэхээр транс тостой ямар ч холбоогүй. Бага тос агуулах тусмаа эрүүл мэндэд тустай, мөн амттай, харин хадгалалт даахгүй амт өөрчлөгдөх сул талтай.
Халуун ажиллагаанд цөцгийн тосонд агуулагдах сүүний бүрэлдэхүүн хэсгүүд түлэгддэг учир хэрэглэх хэрэггүй. Medium, rare төрлийн дөнгөж борлуулах төдийд шардаг стейкэнд цөцгийн тос хэрэглэдэг нь ийм учиртай.
Тэгэхээр цөцгийн тосны тослогийн хэмжээ нэмэгдэх тусам амт муутай, хадгалагдах хугацаа сайн, бага байх тусам амттай, хадгалагдах хугацаа бага гээд мэдээд авчих. Аль алийг нь халуун ажиллагаанд хэрэглэх хэрэггүй, тэр ургамлын тосоо л хэрэглэ.
Зарим төрлийн маргаринууд бүүр 40% тослогтой, бусад нь ус байдаг. Тосыг устай холих нэмэлттэй боловч талхан дээр шууд тавьж хэрэглэхэд нэмэлтээс илүү аль болох бага тос агуулсан нь эрүүл мэндэд тань өлзийтэй. Тиймээс цөцгийн тос, маргарины тосны хэмжээг харж заншаарай.
Хүнсний инженер О.Гал-Очир
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Хэлэх муу үг олдохгүй нь
(64.119.22.217) 2020-02-03 23:05Хогоо орцондоо хаяна нус цэрээ өөдөөс чинь нээнэ тамхид 65 хувь нэвчирсэн нь хамаг сор хүмүүс соёлоо хиаруулсны гор.
Хариулах