Театрт шунан дурладаг эрхмүүд

Өнгөрсөн амралтын өдрүүд сонгодог урлагын фанатуудын хувьд онцгой өдрүүд болж өнгөрлөө. “Найрсаг Улаанбаатар" аяны зун цагийн нээлтийн ажиллагаа алс холын АНУ-ын “Бостон балет” компанийн гоцлоочдын модерн бүжгийн тоглолтоор эхэллээ.

Тоглолтыг “Монголын балетын хөгжил сан” Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран зохион байгуулж байгаа бөгөөд сонгодог бүжгийн урсгал XXI зуунд олон улсад хэрхэн эрчимтэй хөгжиж байгааг үзэгчиддээ мэдрүүлэх зорилготой “Night of Мodern” Олон улсын таван удаагийн балетын тоглолтыг Монголын үзэгчиддээ хүргэн, дэлхий дахины балетын хөгжлийн чиг хандлага, олон улсын бүжигчдийн ур чадварыг танилцууллаа.

Балетын урлаг нь хүний оюун санаа, сэтгэхүйн ертөнцөөр үйл хөдлөлөөрөө харуулах, биеийнхээ бүхий л эд, эсийг амилуулж чадах бүжигчид, тэднээс гарах асар их эрч хүч, оргилсон энерги, хүний дотор орших нигүүлсэнгүй сэтгэл, уучлалыг мэдрүүлдэг гайхамшигтай урлаг.

Энэхүү тоглолтод МУГЖ Д.Алтанхуяг, Бостон балет компанийн гоцлоочдын хамтаар оролцсон төдийгүй бүжигчдийн ур чадварыг харуулах “Night of Мodern” тоглолт хоёр үдэш болж, балетын урлагт дуртай үзэгчдийг баярлуулсан юм. 

АНУ-ын балетын урлагийн нэрийн хуудас болсон Дэлхийн сор театруудын алтан тайзнаа бүжихийг үзсэн Монголын үзэгчид тэдэнд үзүүлбэр бүрийн дунд халуун алга ташилтаараа “баярлалаа” гэдэг үгийг харамгүй илгээж байлаа. Балетад дуртай, хайртай хэн бүхний мөрөөдлийн театрын эзэд АНУ-ын Ерөнхийлөгчийн Цагаан ордон, Лондон хотын Роял Баллет, ОХУ-ын Болшой балет, Италийн Ла Скала зэрэг театруудад бүжиж, балетын урлагийн гайхамшигийг дэлгэж явсан түүхтэй.

Тоглолтын завсарлагаанаар үзэгчид өөр хоорондоо энэхүү тоглолтын талаар ярилцан “балетын урлагийн шилдгүүдийн үзүүлбэр яах аргагүй байлаа” хэмээн шүүрс алдан ховорхон боломж байсныг хэн хүнгүй магтаж байсан юм.  

Түүнчлэн энэ тоглолтыг тэсэн ядан хүлээж, мөрөөдөл нь биелж байгаа үзэгчид байхад зүгээр л гадны үнэтэй тоглолтод ирсэн нь нэр төрийн хэрэг болж буй эрхмүүд ч мэр сэр үзэгдсэн. Тайзнаа бүжих балетчидын ур чадвар, тоглолт төдийлөн сонин бус харин өөр хоорондоо шивэр авир хийх, чанга дуугаар инээлдэн маяглах нь “Театрт биеэ хэрхэн зөв авч явах” тухай ойлголтгүй, зүгээр л өөрийгөө харуулах, өмссөн зүүснээ гайхуулах гэж ирсэн гэлтэй. 

Монголчууд урлагийн мэдрэмжтэй, бас ч гэж олон жилийн сонгодог урлагийн түүхийг бичилцсэн ард түмэн гэсэндээ манай сонгодог урлагийн театрууд үзэгчдээр цаг ямагт дүүрэн байдаг. Театрт шунан дурладаг тэрхүү үнэнч үзэгчдийн нүднээс энэ өдөр сэтгэл хөдлөл, жаргал, баяр баясгалан, үнэн сэтгэлийн таашаал шууд харж болохоор байлаа. Энэ үйл ажиллагааг нээж Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл үг хэлсэн юм.

Ингээд УДБЭТ-ын зүг сонгодог урлагт хайртай эрхмүүдийн яаравчлан алхсан гэрэл зургийг хүргэж байна. 

Г.Ганчимэг

 

  • Мэдээний зураг,

  • Мэдээний зураг,

  • Мэдээний зураг,

  • Мэдээний зураг,

  • Мэдээний зураг,

  • Мэдээний зураг,

  • Мэдээний зураг,

  • Мэдээний зураг,

  • Мэдээний зураг,

  • Мэдээний зураг,

  • Мэдээний зураг,

  • Мэдээний зураг,

  • Мэдээний зураг,

  • Мэдээний зураг,

  • Мэдээний зураг,

  • Мэдээний зураг,

  • Мэдээний зураг,

  • Мэдээний зураг,

  • Мэдээний зураг,

  • Мэдээний зураг,

  • Мэдээний зураг,

  • Мэдээний зураг,

  • Мэдээний зураг,

  • Мэдээний зураг,

  • Мэдээний зураг,

  • Мэдээний зураг,

  • Мэдээний зураг,

  • Мэдээний зураг,

  • Мэдээний зураг,

  • Мэдээний зураг,

  • Мэдээний зураг,

  • Мэдээний зураг,

  • Мэдээний зураг,

  • Мэдээний зураг,

  • Мэдээний зураг,

  • Мэдээний зураг,

  • Мэдээний зураг,

  • Мэдээний зураг,

  • Мэдээний зураг,

  • Мэдээний зураг,

  • Мэдээний зураг,

  • Мэдээний зураг,

  • Мэдээний зураг,

  • Мэдээний зураг,

  • Мэдээний зураг,

  • Мэдээний зураг,

  • Мэдээний зураг,

  • Мэдээний зураг,

  • Мэдээний зураг,

  • Мэдээний зураг,

  • Мэдээний зураг,

  • Мэдээний зураг,

  • Мэдээний зураг,

  • Мэдээний зураг,

  • Мэдээний зураг,

  • Мэдээний зураг,

  • Мэдээний зураг,

  • Мэдээний зураг,

  • Мэдээний зураг,

  • Мэдээний зураг,

  • Мэдээний зураг,

  • Мэдээний зураг,

  • Мэдээний зураг,

  • Мэдээний зураг,

  • Мэдээний зураг,

  • Мэдээний зураг,

  • Мэдээний зураг,

  • Мэдээний зураг,

  • Мэдээний зураг,

  • Мэдээний зураг,

  • Мэдээний зураг,

  • Мэдээний зураг,

  • Мэдээний зураг,

  • Мэдээний зураг,

  • Мэдээний зураг,

  • Мэдээний зураг,

  • Мэдээний зураг,

  • Мэдээний зураг,

  • Мэдээний зураг,

  • Мэдээний зураг,

  • Мэдээний зураг,

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Carajean

      (188.143.232.27) 2016-12-21 13:39
      • 0
      • 0

      Have you ever thought about including a little bit more than just your articles? I mean, what you say is valuable and everything. But think about if you added some great photos or video clips to give your posts more, ;02pop&#82212! Your content is excellent but with images and videos, this blog could definitely be one of the best in its niche. Superb blog!

      Хариулах

    • irgen

      (89.204.135.95) 2015-08-02 04:33
      • 0
      • 0

      zuragchin ni golduu gantsaaraa zaluu huuhnuudiin zurgiig l avsiin biz de l gej oilgoloo

      Хариулах

    • Зочин

      (112.72.13.127) 2014-07-07 18:31
      • 0
      • 0

      Гоё тоглолт болжээ. Уул нь тоглолтын зургийг нь тавьсан бол.

      Хариулах