Орос оддын "онцгой" олиггүй гоёл

Twitter Print
2016 оны 07-р сар 07-нд 15:04 цагт
Мэдээний зураг,

Оросуудын юм үзээгүй, гудиггүй зан авир хаа ч инээд хүргэсэн явдал дагуулах юмаа. Саяхан болсон Каннын 67-р кино их наадамд оролцсон Оросын “одод”-ын  өмссөн зүүснийг барууныхан элэглэж гэрэл зургуудыг нь тавьсан нэгэн мэдээлэл таарав.

Загварын ертөнцийнхөн хүний санаад оромгүй хэлбэр маяг хөөдөг хэдий ч Каннын улаан хивсний ёслол дээр Оросуудын өмссөн шиг инээдтэй хувцасархүү зүйл ер нь тохиолдож байгаагүй гэнэ. Дэлхий дахин онцгой анхаарал хандуулдаг уг кино наадмын нээлтийн ёслол дээр ямар янзын хувцас хунар өмссөнөө ч мэдэх сөхөөгүй Оросын одод  өөрийн гоёлд үнэхээр сэтгэл хангалуун байгаа нь зураг дээрээс илт байх аж. Оросын нэр хүндтэй зохиолч, загвар өмсөгч, телевизийн хөтлөгч гэгддэг Лена Ленина жишээ нь өөрийгөө хатан хаан гэж ойлгодог гэнэ.  

Их наадмын нээлтийн дараагийн өдөр тэрээр мөн үлгэрт гардаг муу талын хатан хааных гэмээр хэв загвартай нил ягаан өнгийн даашинзаар гоёсон байна. Энэ мэтээр Оросын оддуудын гоёл Канны улаан хивсэн дээр ямар байсныг барууны хэвлэлийнхэн тохуурхан толилуулсаныг хүргэе.

Лена Ленина

Лена Ленина

Виктория Боня Alexander McQueen-ны хуурамч даашинзтай 

Виктория Боня

Виктория Боня, Хофит Голаны хамт

Светлана Ходченкова

Ингеборга Дапкунайте

Мирослава Дума

 Тэдний дэргэд Николь Кидманы гоёл, хэв маяг газар тэнгэр мэт ялгаатай байх аж.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.