Эвдэрхий цоргоноос нэг жилд хамгийн багадаа 31,000 л ус дусалдаг

Twitter Print
2016 оны 03-р сар 22-нд 08:50 цагт
Мэдээний зураг,

Ус чандмань эрдэнэ хүний амьдралын үнэт хэрэглээ, юугаар ч орлуулашгүй бүтээгдэхүүн билээ. Түүний үнэт чанар нь химийн аргаар гарган авч болдоггүй, хүн усгүйгээр амьдарч чадахгүйд байгаа юм. Гэвч дэлхий дээр байгаа бүх усны 1 хувь нь цэвэр ус байдаг. Харин 97 хувь нь далай тэнгисийн ус, 2 хувь нь хойд өмнөд туйлын ус билээ. 

Гэвч усны хэрэглээ асар хурдан өсөж байгаагаас олон оронд хүрэлцэхгүй байдал мэдрэгдэж байна. Усны урсгал 1000 жилд, секундын долиор дэлхийн эргэлтийг удаашруулдаг ажээ.

Ус хэмнэх энгийн аргууд

Гал тогоондоо ус хэмнэх аргууд: Аяга таваг, тогоо шанагаа угаахдаа сайтар зүлгэхдээ усаа хааж бай. Дараа нь цэвэр усаар зайлж бай. Хүнс ногоогоо гоожиж буй усаар бус дүүргэсэн саванд цэвэрлээд дараа цэвэр усаар зайл. Хүнс ногоо угаасан усаа битгий асга, түүгээр гэрийнхээ цэцэг ногоог усла. Хүн бүр өөрийн гэсэн аягатай болсноор танай гэр бүл байнга аяга таваг угааж ус гарздахгүй.

Ариун цэврийн өрөөндөө ус хэмнэх аргууд: Усанд орохдоо биеээ савандаж байхдаа усаа хааж байхаа битгий мартаарай. Энэ нь 3 дахин бага ус зарцуулдаг ба 400 литр хүртэл ус хэмнэнэ. Хүүхдүүдээ ус хэрэглэснийхээ дараа крантаа сайн хааж байхыг захиж сурга. Хуучны зарим шүршүүр усыг хэт их гоожуулж алддаг.

Шүдээ угаах, сахлаа хусахдаа крантаа хааж бай. Хаахгүйгээр нэг удаа шүдээ угаах нь 20 литр ус үр ашиггүй зарцуулдаг. Мөн стаканд ус хийж шүдээ угааснаар бид усаа хэмнэж чадна. Ариун цэврийн цаасаа жорлонд биш хогийн саванд хаяж бай энэ нь ус хэмнэхээс гадна жорлон бөглөрөхөөс урьдчилан сэргийлнэ. Усныхаа халуун хүйтнээ тохируулахдаа бүлээн ус хэрэгтэй бол хүйтэн усаа ихэсгэхийн оронд халуун усаа багасгах нь зөв.

Ус хэмнэлттэй зарцуулдаг жорлонтой бол та жорлонгийн ус хураагууртаа хэмнэх төхөөрөмж суурилуулснаар нэг ус таталтаараа 3 литр хүртэл ус хэмнэх боломжтой.

Ус хэмнэх бусад аргууд: Угаалгынхаа машиныг хэмжээнд нь хүртэл усаар дүүргэсний дараа хувцас хунараа хийж угааж бай. Тэгвэл олон эдлэл угаах боломжтой болж байна. Загасны аквариумаа цэвэрлэхдээ усыг нь битгий асга ,усаараа та цэцэг ногоогоо усалж болно, энэ ус нь органик тэжээлээр таны цэцгийг тэтгэнэ. Өндөг чанасан усаараа та цэцгээ усалж бас болно, өндөгний хальсны минералууд цэцгэнд сайн нөлөөтэй.

www.mongolcom.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.