Г.Сарангэрэлийн шүүх хурал хаалттай болно

Twitter Print
2014 оны 07-р сар 07-нд 09:47 цагт
Мэдээний зураг,

Хууль зүйн сайд Х.Тэмүүжинтэй холбогдоод буй Г.Сарангэрэлийг өнөөдөр хар тамхины хэргээр шүүнэ. Шүүх хурал Дүүргийн Эрүүгийн хэргийн нэгдүгээр шүүхэд 10.00 цагаас хаалттай болно. Хуралд түүний өмгөөлөгч Г.Батбаяр, Ц.Баасандорж нар оролцоно. Мөн Г.Сарангэрэлтэй хамт хар тамхи хэрэглэсэн гэх дөрвөн охиныг хамт шүүх юм. Тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192.1-т заасан зүйл ангиар буруутган шүүнэ.

Хэрвээ гэм буруутай нь тогтоогдвол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуугаас нэг зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.