Хог хаягдал байгаль дээр хэдий хугацаанд задардаг вэ?

Twitter Print
2014 оны 07-р сар 07-нд 09:45 цагт
Мэдээний зураг,

Монгол улсын хэмжээнд зөвшөөрөлтэй 426 төвлөрсөн хогийн цэг, нийт 11.798 мянган га талбайг хамарч байна. 2012 оны байдлаар жилд дунджаар 1.1 сая тонн хог хаягдал гарч байгаагаас 500-550 мянган тонн буюу тэн хагас нь Улаанбаатар хотоос гарчээ. Нийслэлд өдөрт 246 тонн, жилд 90 шахам мянган тонн хог хаягдал зөвшөөрөлгүй газарт хаягдаж байна.

Нийслэлийн Захирагчийн ажлын албаны тооцоолсноор Улаанбаатар хотоос өвлийн улирлалд өдөрт дунджаар 1237.2 тонн хог хаягдал бий болдог. Үүнээс 145.7 тонн хог хаягдлыг орон сууцанд амьдарч буй айл өрхүүд “үйлдвэрлэдэг” бол гэр хорооллын айл өрхүүдээс 690.8 тонн, аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанаас 159.9 тонн хог хаягдал гардаг. Нарангийн энгэр, Улаан чулуут, Морингийн даваа, Цагаан давааны төвлөрсөн хогийн цэгт өдөрт 2000-2500 тонн ахуйн хаягдлыг хүлээн авч ландфил технологиор дарж устгадаг байна.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.