Зүүн Хойд Азийн бүс нутаг дахь Монгол улсын байр суурь

Twitter Print
2013 оны 11-р сар 12-нд 08:30 цагт
Мэдээний зураг,

Умард Солонгосын удирдагч Ким Чен Ун 2011 оны 12-р сард засгийн эрхэнд гарсан цагаас хойш БНАСАУ-д айлчилсан гадаад улс орнуудын төрийн тэргүүнүүдийн анхных нь Монголын ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж боллоо. Монгол, Умард Солонгосын энэ найрсаг харилцааны цаад зорилго юунд оршиж байна вэ?

Гадаадын хэвлэл мэдээлэлүүд өнөөдөр ингэж мэдээлж байна. БНАСАУ-ын хаалттай дэглэм болоод өрнөдийн болон либерал-капиталист чиг баримжаатай хөгжиж байгаа Монгол улсын хооронд  дулаан, итгэлт харьцаа бий болсон явдалд  өрнөдийн ажиглагчид олонэ таамаг тавихад хүрээд байна.  Пеньян ерөнхийлөгч Элбэгдоржийг БНАСАУ-д өндөр төвшин айлчлахыг зөвшөөрсөн нь улс төрийн холбоог хэр чухалчилж байгааг нотлож байгаагын зэрэгцээ Пеньян Улаанбаатарын хооронд сүүлийн үед  харилцан айлчлах явдал ихэссэн нь уг харилцаа холбооны үндсэн суурь болж байна гэж гадаадын хэвлэл мэдээллүүд онцолж байна. Гэхдээ энэ айлчлалын цар хүрээ, зорилго зөвхөн хоёр талын хамтын  ажиллагааны асуудлыг хамарсангүй,  Умард Солонгосын цөмийн хөтөлбөрийн асуудлаарх зургаан талт хэлэлцээр тасалдсан өнөөгийн нөхцөлд Монгол улс өөрийгөө БНХАУ, ОХУ, АНУ, Япон, Өмнөд Солонгос, БНАСАУ-ын хоорондын зуучлагч улс мэт байр суурийг үзүүлж байна.

Тэр тусмаа нилээд амжилттайгаар харуулж байна гэдгийг хэлэх хэрэгтэй юм. Учир нь Пеньян албан ёсоор тийм зуучлах явдлыг эсэргүүцэхгүй байгаа бололтой.

Хэрэв харьцааны ийм түвшин бүрэлдэж бий болсон явдлаас үзвэл үндсэн бодит шалтгаан,  байгаа нь лавтай. Энэ харилцан ойртолтын үндэс  хөрш томоохон улсуудын хооронд «хавчуулагдсан» улсуудын түүх-сэтгэл санааны нэгдмэл хүчин зүйл байгааг таамаглаж болох юм.

Монгол улс болон умард Солонгосын аль нь ч Орос-Хятадын геополитик, бүс нутгийн төлөө өрсөлдөөний “тискид хавчуулагдсан” байсан нөхцөл байдлаас нэг ёсоор гараад байгаа бөгөөд тус хоёр улсаас  хоёулангаас нь харилцан хамаарч байсан бол  Харин өнөөдөр умард Солонгос, Монгол улсууд БНХАУлсаас зарим талаар хамааралтай байгаа .Энэ зэрэгцээ БНАСАУ-ын хувьд  АНУ, Япон, Өмнөд Солонгос зэрэг түншүүдийн хооронд чадварлагаар бултан зайлж байгаа монголын жишээ нилээд сонирхолтой байна.

Улаанбаатар хуучин түнш орнууд болох ОХУ, БНХАУ-ын зэрэгцээ шинэ түнш АНУ, Япон, Өмнөд Солонгос улсуудыг монголын эрдэс баялгийн нөөцийн төлөө тэмцлийн үндсэн сууриан дээр хэрхэн чадварлаг зай барин тоглож багаа нь Пеньянд таалагдаж байж болзошгүй. Мөн  монголчууд аль 10 жилийн өмнөөс  Өрнөдийн хүмүүнлэгийн тусламж авч байгаад  умардсолонгос атаархангуй харж байгаа.

Гэвч БНАСАУ үзэл суртлын шалтгаанаар Монголд үүсч бий болсон либерал-ардчилсан хөгжлийн загварыг бүрэн хэмжээгээр авч чадахгүй нь ойлгомжтой. Гэвч нөгөө талаас Бээжингээс уйгагүй санал болгож байгаа хятадын шинэчлэлийн төлөвлөгөөнд хятадын хяналтын нууц хувилбарыг харж байгаа байж магадгүй. Тиймээс монголын либерал туршлагын  элемент дарангуйлалын ямар нэгэн битүү дохиогүйгээр хэрэгжүүлэх боломжтой байж болно.Умард Солонгосын одоогын  дэглэмийг аажим либералчлах алхам монголын загвараар явж болзошгүй юм.

Л.Отгонбат

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.