Энхтайвны гүүрээ эвдэж нураагаад өргөтгөнө гэнэ үү

Twitter Print
2021 оны 03-р сар 23-нд 10:58 цагт
Мэдээний зураг,

Татвар төлөгчдийн мөнгийг хэн нэгэн улс төрч, бөх гарч ирээд ямар ч судалгаагүй, үр ашиггүй зарцуулахыг би лав дуугүй хараад суухгүй.

120-н уулзвар, Төв шуудан руу буудаг зам нь 4 эгнээ, дугуйн замгүй байхад Энхтайвны гүүрийг томруулж өргөтгөсөн ч байдал дээрдэхгүй. Иймэрхүү судалгаагүй шийдвэр 100 тэрбумын үнэтэй зогсоол, явган хүний там болдгийг ЗЦГ-ын гүүрэн гарам бидэнд харуулаад жил ч болоогүй. Тэрнийгээ ч бүрэн дуусгаагүй байгааг мэдэж байгаа юу?

Таван шараас Офицеруудын ордон хүртэл бусад хэсэг яах болж байна? Чулуун овоо, Нарантуул, Хар хорин, Таван шар, Яармаг гээд гүүр барих шаардлагатай зөндөө газар байхад хотын түүхтэй холбоотой, хамгийн үзэмжтэй гүүрийг эвдэж, дахин барих шийдвэр гаргадаг хүн бол хотын захирагч биш 'Хотын хорлогч' юм. Хотын ерөнхий төлөвлөлтийг мэргэжлийн архитектор, төлөвлөлтийн эдийн засагч, инженерүүдийн баг хийдэг болохоос гүйцэтгэгч компани, улс төрчид хийдэггүй. Ер нь бид хотоо тэлэх, замын сүлжээгээ нэмэгдүүлэх талаар бодохгүй бол байгаа хэдэн замаа жил бүр өргөтгөн шинэчилсээр ногоон байгууламж танагдаж дууслаа, ахмад настан, хүүхэд, ХБИ зам хөндлөн гарч чадахаа байлаа.

Эцэст нь хэлэхэд орчин үеийн том хотууд автомашины хөдөлгөөнийг дэмжих бус харин хязгаарлаж, иргэдэд ээлтэй явган болон дугуйн зам, нийтийн тээврийг дэмжсэнээр түгжрэлийг шийддэг болсон. Энэ нь эдийн засгийн хэмнэлттэй төдийгүй, эрүүл амьдралын хэв маягийг бий болгох сайн өөрчлөлт юм. Үүнийг ойлгох чадваргүй хүмүүс эртхэн суудлаа тавьж өгсөн нь дээр шүү.

Tsegmed Lut-Ochir

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Жинхэнэ Монгол иргэдийн нэг

      (98.248.172.123) 2021-03-23 13:28
      • 0
      • 0

      Хүүе "тэнэг" дарга нар аа! Эвдэж нураагаад хийж байхын оронд нэмж барьсан нь дээргүй юу. Үнэн мэдрэл хөдөлгөчих юм аа. Дарханы замыг эвдэж байхын оронд зэрэгцүүлээд огтлолцуулаад хуучныг нь ч ашиглаад явсан бол энэ их эвдрэл, зардал, амь насны үрэгдэл гарахгүй байх боломжтой байсан гэж бүгд хараа биз дээ, бие дэрээ мэдэрцгээгээ биз дээ. одоо бэлэн ашиглаж байгаа гүүрээр оролдож тэнэглэх нь. Боль л доо.

      Хариулах