С.Агуэро, Неймар нар хагас шигшээг өнжинө

2014 оны 07-р сар 07-нд 08:08 цагт
Мэдээний зураг,

Дэлхийн аваргын шилдэг дөрвөн багийн тулаан энэ сарын 9, 10-нд болно. Энэ удаа Бразил-Герман, Аргентин-Голланд хоорондоо тоглох билээ. Тэгвэл Бразилийн шилдэг хөлбөмбөгчин Неймар гуяандаа гэмтэл авч Германы эсрэг тоглолтонд оролцох боломжгүй болов. Багийн эмчийн мэдэгдэж хэлж байгаараа нэг сар эмчилгээ шаардлагатай аж. Иймд Неймарын хувьд дэлхийн аварга дууссан гэж ойлгож болох юм. Мөн Аргентины түлхүүр тоглогч С.Агуэро мөн гэмтлийн улмаас сэлгээнд суухаар болжээ.

Тэрээр шөвгийн 16-д Швейцарьтай хийсэн тоглолтонд гэмтэл авсан. Түүний оронд Г.Игуайн Белгийн эсрэг тоглож хожлын цорын ганц гоолыг хийсэн билээ. Харин Европын хоёр багийн тамирчид гэмтэл бэртлээс хол байна. Германаас М.Клозе дахин нэг л гоол хийвэл дэлхийн аваргын бүх цаг үеийн мэргэн бууч болох бол Голландын Р.Ван Перси, А.Роббен нар “Бразил 2014”-ын мэргэн буучаар шалгарах боломжтой аж.

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505


Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.