Итали дахин үхлийн хэсгийн сугалаа татсан

Twitter Print
2014 оны 07-р сар 07-нд 08:24 цагт
Мэдээний зураг,

2016 оны Европын аваргын тэмцээн Франц улсад болно. Нэр хүндээрээ Олимп, хөлбөмбөгийн дэлхийн аваргын дараа орох “Евро”-д 1996-2012 оны хооронд 16 баг орж байсан. Харин ирэх тэмцээнээс 24 баг зургаан хэсэгт хуваагдан өрсөлдөхөөр болжээ. Мөн “Франц-2016”-гийн урьдчилсан шатанд Европын бүсийн 53 үндэсний шигшээ баг оролцож байгаагаас дэлхийн дөрвөн удаагийн аварга Итали тэргүүтэй “H” группыг “үхлийн хэсэг” хэмээн нэрлэж байна.

Энэ хэсэгт хөлбөмбөгийн хөгжлөөрөө тив, дэлхийд дээгүүрт ордог дөрвөн улс багтжээ. Итали 2014 оны дэлхийн аваргад Уругвай, Англи, Коста Рика гэсэн хүчирхэг багуудтай нэг хэсэгт орж "үхлийн хэсгийн" золиос болсон. Мөн 2008 оны Европын аваргын "С" хэсэгт Франц, Голланд, Румынтэй "үхлийн хэсгийг" бүрдүүлж хоёрдугаар байраар хасагдах шатанд өрсөлдөж байсан түүхтэй. Харин “В” груупт чансаагаараа ойролцоо багууд орж хэн нь ч плей-оффт шалгарч магадгүй юм. Европын аваргын тэмцээнд нийт есөн улс түрүүлж байв. Тэдгээр нь Герман 3, Испани 3 удаа, Франц 2 удаа, Итали, Голланд, Чех, ЗХУ, Дани, Грек тус бүр нэг удаа түрүүлсэн аж.

 

“Евро 2016”-гийн урьдчилсан шатны хэсгийн оноолт

“А” Голланд, Турк, Чех, Латви, Казахстан, Исланд

“B” Босни, Бельги, Уэльс, Израйл, Андорра, Кипр

“C” Испани, Украйн, Словак, Беларусь, Македон, Люксембург

“D” Герман, Ирланд, Польш, Шотланд, Гүрж, Гибралтор

“E” Англи, Швейцарь, Словени, Эстони, Литви, Сан Марино

“F” Грек, Унгар, Румын, Финланд, Хойд Ирланд, Фарерын арлууд

“G” ОХУ, Швед, Австри, Монтенегро, Молдав, Лихтейнштейн

“H” Итали, Хорват, Норвеги, Болгар, Азербайжан, Мальт

“I”  Португал, Дани, Серб, Армен, Албани

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.