Бразилд бүх асуудлаа шийдвэрлэхэд хоёр жилийн хугацаа үлдлээ

Twitter Print
2014 оны 07-р сар 06-нд 10:46 цагт
Мэдээний зураг,

Хоёр жилийн дараа Бразилийн Рио де Жанейро хотод Олимпийн их наадам болно. Гэтэл зохион байгуулагч орон бэлтгэл ажлыг тааруу хийж байгаа нь ОУОХ-ны гишүүдийн санааг зовоож байна. Өнгөрсөн сарын эхээр Бразилд 2000 хүн ажил хаяалт зарласан бол нэмж 1500 хүн ажлаас гарах өргөдлөө өгчээ. Эдгээр хүмүүс нь бүгд шинээр баригдаж буй стадион дээр ажиллаж байсан брилгачид гэнэ. Тэдний ажил хаяж байгаа шалтгаан нь цалин бага, тэтгэмж нэмж өгөхгүй байгаа гэдгийг хэлжээ. Харин Бразилийн Засгийн газар, Үндэсний Олимпийн хороо нь энэ тухай ОУОХ-нд албан ёсоор мэдэгдээгүй нь асуудал үүсгэлээ гэж албаны хүн хэлсэн аж.

ОУОХ тив бүрт Олимпийн наадам зохион байгуулах бодлого баримталж Өмнөд Америк тивийн хамгийн том улс Бразилд зуны наадмын эрх өгсөн. Гэтэл Бразил том тэмцээний туршлага дутагдаж хугацаандаа амжих нь эргэлзээтэй болсон байна.

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.