
Үр хүүхдүүдийнхээ өмнө гэмших сэтгэлийг эцэг эхээс чөлөөлье.
Үр хүүхдүүдээ заавал бахархах хүн болох ёстой гэсэн сэтгэлийн хүлээснээс чөлөөлье.
Зүрх баясах замаар аялъя.
Зөн билгээ дагаж, мөрөөдлөө биелүүлье.
Хань ижлээ төгс байх хатуу зарчмаас чөлөөлье.
Би юугаар ч дутаагүй, би үргэлж суралцаж байна.
Өнөөдрийн миний амьсгалыг өгсөн өвөг дээдэстээ талархъя.
Тэднийг амьдралын алдаа оноо, дуусгаагүй үйл хэрэг, илүүг бүтээж амьдрах байсан тухай харамслаас чөлөөлье.
Тэднийг мэдэрч, хайрлаж, хүндэлье.
Бидэнд ямар ч өргүй гэдгээ тэд мэдэж, биднийг өөрсдийн зүрх сэтгэлээр жигүүрлэн амьдарч байгааг, өөртөө үнэнч байгааг тэд харах ёстой.
Амьдралаа би өөрийнхөөрөө төлөвлөнө.
Миний амьдралын амгалан байдал, аз жаргалд зөвхөн би л хариуцлага хүлээнэ.
Бусдын төсөөлөлд хүрэх гэж аврагч, ивээгчийн дүрд би тоглохгүй.
Би зөвхөн хайраас суралцана. Бусад хүн намайг ойлгохгүй байх нь хамаагүй. Би өөрийгөө ойлгож, өөрийнхөө түүхийг бүтээж, өөрийн зорьсонд хүрэх ёстой.
Би хайртай хүнээ мэдэрч, хайрлаж, ямар ч өөгүйгээр сэтгэлдээ хүлээж авна.
Бид эрх чөлөөтэй.
МЭӨ 7-р зууны үеийн Эртний Ацтекуудын нахуатл хэлний залбирал үг...
Ш.Батзориг
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.