Бар унасан хулгайч /шог үлгэр/

Twitter Print
2018 оны 10-р сар 12-нд 18:30 цагт
Мэдээний зураг,

Эрт урьд цагт эмгэн өвгөн байж гэнэ. Тэр хоёр шар цоохор үнээтэй юмсанжээ. Гэтэл нэг шөнө бар ирээд шар цоохор үнээгий нь бариад идчихэж гэнэ.

Маргааш шөнө нь бороо орж байсан тул эмгэн нь айхдаа: 

“Өчигдөр ганц үнээгий минь идсэн бар өнөө шөнө ирж чи бид хоёрыг идчихгүй байгаа даа” гэсэнд өвгөн хариуд нь “Бар ч гайгүй байна аа, харин дусаал л хэцүү байна даа” гэв.

Энэ үгийг пүнзний үүдэнд зогсож байсан бар сонсоод “Дусаал гэж бас надаас хүчтэй амьтан байх нь ээ” гэж бодтол эмгэн өвгөн хоёрын шар цоохор үнээг хулгайлахаар пүнзэн дээр зогсож байсан хулгайч тэрхүү барыг үнээ хэмээн андуурч мордтол өнөө бар “Дусаал гэгч намайг бариад авах нь энэ үү?” гээд түүнийг буухын завдалгүй ухасхийн давхиж гарав.

“Ийм хурдан үнээ бас байдаг аа?” хэмээн дээр нь санд мэнд тогтож явсан хулгайч үүр хаяарахын үед ажиглан харвал үнээ биш, харин бар байсан тул айхдаа ухаан алдан унаад хоцорчээ.

Харин нөгөө бар цааш улам хурдалсаар явав гэнэ.

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.