С.Батцэцэгийн өрсөлдөгч Шведийн олимпийн багаас хасагдлаа

Twitter Print
2020 оны 06-р сар 28-нд 16:20 цагт
Мэдээний зураг,

“Рио-2016” олимпийн наадмын хүрэл, ДАШТ-ий алт, мөнгөн медальт Шведийн Женни Франссон өнгөрсөн жилийн Нур-Султаны ДАШТ-д эмэгтэйчүүдийн 68 кг-ын жинд мөнгөн медаль хүртсэн ч стероид метилтестостерон хоритой бодис хэрэглэсэн нь тогтоогдоод байгаа юм.

Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос түүний барилдах эрхийг хэдий хугацаагаар хасах талаар шийдвэр одоогоор хараахан гаргаагүй байна. Хэдийгээр 32 настай Франссон намайг хорлосон гэж үзэж байгаа ч Шведийн олимпийн хороо (SOC)-ноос түүнийг Шведийн олимпийн багаас бүрмөсөн хасаж байгааг баасан гариг гаригт зарлав. Хэрэв UWW-гаас түүний эрхийг хасах шийдвэрийг албан ёсоор зарласан тохиолдолд хөдөлмөрийн баатар Соронзонболдын Батцэцэг ДАШТ-ий хошой алт, хошой мөнгөн медальтай болно.

Эх сурвалж: Монголын Чөлөөт бөхийн холбоо

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.