Швейцарийн шигшээ багийн дасгалжуулагч тэтгэвэртээ гарлаа

Twitter Print
2014 оны 07-р сар 05-нд 12:43 цагт
Мэдээний зураг,

“Бразил 2014”-ын “Е” хэсэгт өрсөлдсөн Швейцарийн шигшээ багийн дасгалжуулагч О.Хиффелд тэтгэвэртээ гарлаа. Өнөө жил 65 нас хүрч буй тэрээр Еворпын шилдэг багуудыг дасгалжуулж “Аваргуудын лиг”-т түрүүлж байсан шилдэг менежер юм. Мөн улсынхаа шигшээ багийг удридаж энэ жилийн дэлийн аваргын баг шөвөгт үлдэж Аргентинд хожигдсон.

О.Хиффелд карьерынхаа туршид “Бавари Мюнхег”, “Боруссия Дортмунд” багуудыг дасгалжуулж 18 цом хүртсэн аж.  Түүний хамгийн амжилттай он жилүүд Германд өнгөрсөн. Оттмар Хицфелд 1991-1997 онд “Боруссия Дортмунд” багийг дасгалжуулахдаа Германы хөлбөмбөгийн дээд лиг “Бундеслиг”-ийн түрүү хоёр, Европийн хөлбөмбөгийн холбооны “Аваргуудын лиг”-ийн аваргыг цомыг нэг удаа хүртжээ.

Улмаар 1998-2004, 2007-2008 онд Германы “Байерн Мюнхен” багийг дасгалжуулж, “Аваргуудын лиг”-т хоёр, “Бундеслиг”-т таван удаа түрүүлсэн юм. Харин 2008 оноос Швейцарийн шигшээ багийг дасгалжуулж, 2010 онд хэсгийн тоглолтоос мултарсан бол 2014 онд шилдэг 16-д багтаасан юм.

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.