Л.Мөнхбаясгалан Г.Сарангэрэл түүний өмгөөлөгч Г.Батбаярын нууц бичлэгүүдийг дэлгэлээ

Twitter Print
2014 оны 07-р сар 05-нд 07:33 цагт
Мэдээний зураг,

Хар тамхины хэрэгт холбогдон шалгагдаж байсан Г.Сарангэрэл болон түүний өмгөөлөгч Г.Батбаяр нарын ярьсан эрс зөрүүтэй зүйлд иргэд эргэлзэж эхэлсэн. Гурван сар гаруйн хугацаанд Цагдан хорих 461-р ангид саатуулагдаад гарч ирэхдээ хэвлэл мэдээллийн хэрэгслээр өөрийгөө Хуульзүйн сайд Х.Тэмүүжинтэй "Дотно харьцаатай" гэдгээ мэдээлж байсан юм. Гэтэл одоо хэлснээсээ өөр зүйл ярьж, нэр усыг нь хэлэх боломжгүй цагдаагийн эрх бүхий албан хаагч дарамталсан учраас тэгэж хэлсэн хэмээн хэлээд байгаа юм. 

Өчигдөр түүний өмгөөлөгч Г.Батбаяр сэтгүүлчдэд хандан үнэн зөв байдлын тухай мэдээлснийг манайх уншигчдадаа хүргэсэн. Хурлын төгсгөлд сэтгүүлчид Г.Сарангэрэлээс "Л.Мөнхбаясгалан хэлэхдээ чамайг эрс зөрүүтэй юм яриад байна. Дүрс бичлэгийн камерт өмгөөлөгчтэйгээ юу ярьж байгаа чинь хүртэл баримттай байгаа" гэж мэдэгдсэнийг асуухад  "Тийм зүйл байгаа бол олонд дэлгээд шалгуулж болно" гэсэн байсан.

 Тэгвэл энэ хуралд хариулт болгон "Хоёрдугаар" телевизээс "Баримт тайлбар" нэвтрүүлгийг бэлтгэн олонд хүргэсэн байна. Уншигчиддаа энэ бичлэгийг бүрэн эхээр нь хүргэе.

Х.Хулан

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.