Тэдний боломж яг адилхан

2014 оны 07-р сар 04-нд 18:20 цагт
Мэдээний зураг,

Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шөвгийн наймын эхний тоглолтууд өнөө шөнө болно. Герман-Франц 03:00 цагт тоглох бол Бразил-Колумб 07:00 цагт тоглоно. Энэ удаа хэсгээ тэргүүлсэн найман баг бүгд өрсөлдөгчөө хожиж гарч ирсэн нь тэмцээнийг сонирхолтой болгож байна. Герман-Францын хувьд “Немцүүд” боломж илүү байгаа ч “Гурван өнгөтөн” сайн формтой байгаагаа харуулсан. Д.Дешам шилдэг тоглогчид болох С.Насри, Ф.Риберийг өөрийн тактикт оруулаагүй. Харин К.Бензема, П.Погба нарт итгэсэн нь нүдээ олсон. Тэд Швейцарь, Хондурасыг тус бүр гурван гоолын зөрүүтэй хожсон бол Эквадортой гоолгүй тэнцсэн билээ.

Франц 1998 онд алтан медаль хүртэж 2002 онд хэсгээсээ гараагүй. Мөн 2006 онд мөнгөн медаль хүртэж дөрвөн жилийн дараа хэсгийн шатнаас нутаг буцсан. Түүх давтагдвал Франц ямар нэгэн медаль хүртэх аж. Харин Герман 1954 онд аварга авч тэр тэмцээнээс хойш шөвгийн наймаас доош даваанд хожигдож үзээгүй. Сүүлийн гурван тэмцээнд дараалан медаль авсан ганцхан баг нь юм. Энэ жил ч шилдэг бүрэлдэхүүнтэй ирж 24 жилийн өмнө хүртсэн “Алтан дагина”-ыг эх орондоо авч ирэхийг хүсэж байгаа. Европын аварга болох магадлалтай хоёр багийн тулаанд хэн нь ч хожих боломжтой. Өнөө шөнө хэн азтай нь их шөвөгт өрсөлдөх эрхээ авах аж.

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.