Төмөр замын дэр модонд жилд 25000-35000 ширхэг шинэ мод ашигладаг

Twitter Print
2014 оны 07-р сар 05-нд 10:30 цагт
Мэдээний зураг,

Ой мод нь хуурай газрын бүх амьтан, ургамлын 80%-ийн амьдрах орчин нь болдог. Ой мод нь ус цуглуулах, усыг жигд барьж хуваарилах, тунадасыг нэмэх зэргээр усны горимыг зохицуулах экологийн ач холбогдолтой. Агаарын бохирдлыг багасгадаг байгалийн хамгийн чухал цэвэрлэх байгууламж бол ой мод юм. 

Ой мод нь дэлхийн шим мандлын салшгүй хэсгийг бүрдүүлж, манай гарагийн дулаарлын явцыг сааруулж хөрс, усыг тогтвортой байлгахад чухал үүрэг гүйцэтгэдэг. 50 гаруй жилийн настай нэг мод амьдралынхаа туршид 38125000 орчим төгрөгөөр үнэлэгдэх хүчилтөрөгч ялгаруулж, 75640000 орчим төгрөгийн агаар цэвэршүүлэх экологийн үйлчилгээ үзүүлж, 45750000 орчим төгрөгөөр эргэлдэх усыг эргэлтэд оруулж, 38125000 орчим төгрөгөөр үнэлэгдэхүйц хөрсний эвдрэлийг хамгаалах үйлчилгээ үзүүлдэг байна.

Ингэхээр ганцхан мод 197640000 орчим төгрөгөөр үнэлэгдэх ёстой ажээ.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.