Т.Кроос 25 сая еврогийн үнэ хүрлээ

2014 оны 07-р сар 04-нд 15:30 цагт
Мэдээний зураг,

Дэлхийн аваргын үеэр од болон гялалзаж өөрийгөө таниулж буй залуу тоглогчид шинэ багаа олсоор байна. Х.Родригес “Барселона”-д очиж байгаа бол Францын П.Погба “Челси”-тэй гэрээ байгуулахад ойрхон байгаа аж. Тэдний араас Германы Т.Кроос бичигдлээ. Өдгөө “Бавари Мюнхен”-д харьяалагдаж буй тэрээр Испанийн “Реал Мадрид” клубт дэлхийн аваргын дараа очихоор боллоо. Эзэн хааны баг залуу тоглогчыг 25 сая еврогоор худалдан авахаар гэрээний санал явуулжээ.

Тони Мюнхен хотын хүүхдийн академиас гараагаа эхэлж үндсэн багт 2007 онд багтав. Энэ хугацаанд 130 тоглолтонд 13 гоол оруулжээ. Мөн шигшээ багтаа 2010 оноос хоёрдугаар багаас эхэлж өдийг хүртэл тоглож байна.

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.