Г.Сарангэрэл: Миний хамгаалагч зугтаад алга болсон

Twitter Print
2014 оны 07-р сар 04-нд 14:55 цагт
Мэдээний зураг,

Хар тамхины хэрэгт холбогдон олны анхаарлыг татаж байгаа Г.Сарангэрэлийн дуулиан намжсангүй. Өөрийгөө Хуульзүйн сайд Х.Тэмүүжинтэй дотно харилцаатай гэж телевизийн сувгаар зарлаад амжсан. Дараа нь өөрийнхөө ярьсны эсрэг ярилцлагуудыг хэвлэлээр хүргэв. Энэ талаар түүний өмгөөлөгч Г.Батбаяр хариулт өгөхөөр хэвлэлийн хурал /07.04/ зарласан юм.

-Таны өмгөөллийн ажиллагаанд саад учрахуйц дарамт ирсэн талаар та өчигдөр манайд мэдээллэсэн. Энэ талаар?

-Би Г.Сарангэрэлд хууль эрхзүйн туслалцаа үзүүлж байгаа өмгөөлөгч. Үүнд ямар нэгэн төрийн өндөр албан тушаалтнууд намайг захиалж Г.Сарангэрэлийг өмгөөлүүлэхээр явуулсан юм биш. Тэр ч утгаараа өмгөөллийн  үйл ажиллагаа хэвийн явагдаж байсан. Гэтэл миний үйлчлүүлэгчийн нэр хүндийг О.Баасанхүү гишүүн гутааж, өөрөө нэр төр албан тушаалд хүрэх гээд “янхан, хар тамхичин” хэмээн хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээллэсэн. Үйлчлүүлэгчийн маань нэр төрийг гутаан доромжилж болохгүй гэж хэд хэдэн удаа өөрт нь хандаж байсан.

-Тэгээд?

-Гэтэл энэ мөчөөс эхлээд Цагдаагийн нэр бүхий тодорхой албан тушаалтан над руу утасдаж уулзъя, баръя гэж дарамталж эхэлсэн. Тэрээр “Чам дээр ийм, ийм Эрүүгийн хэрэг үүсгэнэ, чиний урьд өмнөх амьдралыг чинь дэлгэнэ" гэдэг байдлаар, мөн "танай үйлчлүүлэгч тийм байдаг, хэрвээ чи үйлчлүүлэгчээрээ ингэж хэлүүлэхгүй бол ийм тийм ял өгүүлнэ, шоронд нь хатаана, хэрэв хэлснээр минь байвал ялыг нь хөнгөлөөд гэм бурууг нь тогтоогоод гаргачихна. 3 сарын хугацаатай л ял өгүүлнэ. Сая Цагдан хориход суусан юм чинь тэгээд л таарна биз” гэсэн байдлаар ярьж эхэлсэн.

-Тэгэхээр нь та юу гэсэн бэ?
-Та нараас хамааралгүй. Тусгай субьектуудын үйл ажиллагаа шүүхийн шатанд шилжсэн байгаа. Цагдаа нараас хамааралгүй гэхэд, “Энэ хамаагүй, шүүгчтэй нь ярьсан байгаа. Тиймээс наадмаас өмнө шүүх хурал нь болно. Тиймээс тэрэн дээр мянга өмөөрөөд нэмэргүй, ялыг нь өгүүлнэ. Харин чи цөөхөн сарын ял өгүүлэх үү, эсвэл тухайн хуулийн Санкцад заасан байгаа хамгийн өндөр ялыг нь авахуулах уу гэдгээ шийд” гэсэн. Тэгээд “Хэрвээ чи бидний хүссэнээр ажиллавал бид Засгийн эрхэнд гарсны дараа чамд өндөр албан тушаал өгнө. Мөн чи О.Баасанхүү гишүүний талаар гаргасан гомдлоосоо татгалз, Г.Сарангэрэлийн эцэг эхийнх нь амыг тагла, тэдэн төгрөг өгье” гэдэг байдлаар дарамталсан. Өдөр шөнөгүй утасдаж, уулзаж бүх ажиллагааг зохион байгуулж эхэлсэн.

-Г.Сарангэрэлд бас ийм дарамт байсан уу?

-Би үйлчлүүлэгчтэйгээ энэ талаар уулзаж зөвлөлдсөн. "Жирийн хэрэг биш байна, улс төрийн захиалгатай юм байна ямар ч байсан Цагдан хорихоос хугацаанаас өмнө гарч болохгүй. Угаасаа долдугаар сарын 2-нд хугацаа дуусах учраас хүссэн хүсээгүй гарах юм байна" гэдгийг үйлчлүүлэгчдээ хэлсэн. 

Ингээд нөгөө нөхөр дарамтлаад байхаар нь "Хуулийнхаа заалтыг л дагаж мөрдөе" гэсэн. Гэтэл хүсэлтээр очиж уулзсан гэж одоо өөрийгөө халхавчилж байгаа боловч өөр зорилго, сэдлээр үйлчлүүлэгчтэй очиж уулзсан. 

"Хэргийнхээ талаар ярья, үнэн байдлыг хэлье. Би үнэхээр ийм зүйл хийгээгүй, гэм буруугүй гэдгээ хэлье гээд О.Баасанхүүтэй уулзах хүсэлт тавихаар очоогүй. "Намайг битгий гутаан доромжлооч, тантай уулзъя" гэхээр бас ирэхгүй. Тэгсэн мөртлөө Х.Тэмүүжин сайдтай унтсан талаараа ярья гэхээр гүйгээд ирсэн. Ингэж хүний эрхийг хясан боогдуулж болохгүй.

-Тэгээд яагаад хугацаанаас нь өмнө суллачихав.  Г.Сарангэрэл 6-р сарын 22нд суллагдсан?

-Зургадугаар сарын 21-ний өглөө над дээр хэсэг хүмүүс ирж “За шүүгчтэй нь ярьсан. Сарангэрэлийг шууд батлан даалтанд гаргана” гэсэн. Тэгээд үйлчлүүлэгч маань хуулийнхаа хугацаанд буюу 7-р сарын 2-ндоо гаръя гэсэн хүсэлт бичсэн. Тэгтэл хүсэлтийг үл тоон зургадугаар сарын 22-нд гаргасан. Би энэ бүх хугацаанд болсон явдал, утасны яриаг бичиж баримтаар хадгалсан байгаа. Өмгөөллийн үйл ажиллагаа хэвийн явуулах нөхцөл байдлаа алдан дарамтанд байсан боловч өмгөөлөгч хүнийхээ үүргийн үүднээс бүх үйл явдлыг баримтжуулж байсан.

-Г.Сарангэрэл Л.Мөнхбаясгалан сэтгүүлчтэй яаж холбогдсон юм бэ?

-Ингээд долдугаар сарын 22-нд 2-р суваг телевизийн сурвалжлагч нар Цагдан хорих 461-р анги дээр очсон байсан. Дээрээс бидэн лүү залгаж “Ийм телевиз чамтай холбогддог, тиймээс манай телевиз” гэдэг байдлаар цагдаагийн ажилтан ярьсан. Намайг 19:00 цагийн орчимд үйлчлүүлэгчээ аваад гартал тэндээс “Чингэлтэй дүүргийн 2-р хороонд орших Elegance зочид буудалд 504 тоот өрөөг авсан байгаа. Тэнд ор” гэдэг дарамт ирсэн. Би шүүгч дээр очиж үйлчлүүлэгчээ батлан даалтад аваад ар гэрийнхэнтэй нь уулзуулсан. Тухайн зохион байгуулалттай гэмт бүлэглэлийн зааварчилгааны дагуу тухайн буудалд очсон. Миний үйлчлүүлэгч өөрийн хүсэл зорилгоо биелүүлэх ганцхан арга байсан. Тэр нь “Стар” телевизийг дуудах ганцхан арга байсан. Учир нь чиний утасны яриаг чагнаж байгаа. Тиймээс чи янз бүрийн зүйл ярьбал амьдралыг чинь байхгүй болгоно гэж дарамталсан. Тиймээс би нууцаар “Стар” телевизийнхэн рүү ярьж 502 тоотод байрласан. Энэ үеэр бид 2 “үсээ янзлаадхая” гээд 2-р суваг телевизийнхнээс зугтаад хажуу талын 502 тоотод ороод “Х.Тэмүүжин сайдтай унтаагүй” гэдэг ярилцлагаа бичүүлсэн байгаа. Ингээд 504 тоот өрөө рүү эргэж ороод би ажлаа зохицуулах гээд тэндээс явсан. 2-р суваг телевизийн сурвалжлагч Батчимэгт "Миний үйлчлүүлэгчийн талаар нэр хүндийг гутаан доромжлохтой холбоотой, бусад субьектуудын хэвийн үйл ажиллагааг алдагдуулах, цаашлаад Засгийн газрын үйл ажиллагааг ганхуулахад чиглэсэн шинжтэй гэмт үйлдлийг гаргахад чиглэсэн асуулт асууж болохгүй. Х.Тэмүүжин сайдтай унтсан уу, унтаагүй юу гэх мэтчилэн зүйлсийг яриулж болохгүй шүү" гэсэн. Гэтэл Батчимэг "Улстөрчид ард түмний хүүхдийг яаж ашиглаж байгааг л харуулна. Санаа зоволтгүй" гээд намайг хууран буудлаас гаргасан.

 

-Та тухайн үед Г.Сарангэрэлийг буудалд үлдээгээд явсан юм уу?

-Намайг буудлаас гарсны дараа Г.Сарангэрэлийн ар гэрийнхэн над руу залгаж охиноо асуусан. Ингээд би тэр шөнө найз залуутай нь хамт Г.Сарангэрэлийг тус зочид буудлаас хайсан боловч олоогүй. Тэгээд 2-р суваг телевиз рүү очсон. Гэтэл Г.Сарангэрэлийн нүүрийг будаад нэвтрүүлэгт оруулах гээд сууж байсан. Би үйлчлүүлэгчээ тэр телевизийнхнээс залилаад авах санаатай үзсэн ч чадаагүй. Тэр үед сэтгүүлч Л.Мөнхбаясгалан “Би унтсан уу, хэвтсэн үү" гэж тулгаж асуухгүй” гэсэн тайлбар өгсөн. Тэгэхээр нь би “Хуулийнхаа дагуу байгаарай. Г.Сарангэрэл биеэ хамгаалах чадваргүй байгаа шүү. Дөнгөж суллагдчихаад байна” гэж хэлсэн. Гэтэл шууд худал зүйл яриулж Г.Сарангэрэлийн нэр хүндэд халдсан.

-Тэгээд та Л.Мөнхбаясгаланг шүүхэд өгсөн юм уу?

-Тийм ээ. Өчигдөр шүүхэд өгсөн. Ийм муухай худал зүйлийг хүчээр яриулчихаад “Өмгөөлөгч, янхан хоёр адилхан” гэж Твиттер хуудаснаа бичээд сууж байдаг. Өмгөөлөгч миний бие болон цаана байх бүхэл бүтэн хуулийн байгууллагын нэр төрийг гутаалаа. Л.Мөнхбаясгалан өнөөдөр шүүгч биш, тиймээс болсон зүйлийн үнэн зөвийг шүүх эрх байхгүй.

Бидний таамаглаж буйгаар Хуульзүйн сайд Х.Тэмүүжинг унагах гэсэн Женко Х.Баттулгын явуулга байх магадлалтай. Учир нь Хуульзүйн сайд огцороход Засгийн газар удалгүй унана гэж тооцолсон хэсэг бүлэг зохион байгуулалтын шинжтэй үйл явдал өрнөөд байна гэж үзэж байна.

Г.Сарангэрэл: Би Х.Тэмүүжин сайдтай унтаагүй

Ингээд Сарангэрэлийн байр суурийг сонслоо.

-Г.Сарангэрэл ээ, өөрөө Хуульзүйн сайдтай унтсан гэж телевизээр ярилцлага өгсөн байсан. Ингэж эрх бүхий албан тушаалтны нэр төрийг гутаасан хэрнээ яагаад өөрийн нэр төрөө сэргээнэ гэж бодсон юм бэ?

-Намайг цаанаас дарамталсан учраас би тэгэж хэлэхээс өөр зам байгаагүй. Надад бүр хүнд ял өгнө, ингэж хэл гээд байсан учраас л би хүсэлтээр нь тэгэж ярьсан.

-Хэн чамайг дарамталсан гэж?

-Тэрийг хэлэх боломжгүй. Миний өмгөөлөгч нотлох баримттай нь холбогдох байгууллагад нь шалгуулахаар өгчихсөн байгаа. Ер нь цагдан хориход байхаас л ингэж хэл тэгвэл ялыг чинь хөнгөлнө гэх зэргээр цагдаагийнхан дарамталдаг байсан.

-Чи Х.Тэмүүжин сайдтай унтсан юм уу?

-Би унтаагүй гэдгээ албан ёсоор хэлмээр байна.

-Чамайг Х.Баттулга гишүүний хамгаалагч хамгаалсан гэсэн. Хэн чамд олж өгсөн юм бэ?

-Тэр үед улсаас ямар ч хамгаалалт гаргаж өгөхгүй байсан. Тиймээс би Л.Мөнхбаясгалан эгчид итгээд хамгаалагч байхгүй байгаа гэдгээ хэлэхэд тэр ярилцлага болсны маргааш нь над руу хамгаалагч явуулсан.

-Чи Л.Мөнхбаясгалан сэтгүүлчийг өөрийг чинь хүчээр унтсан гэж яриулсан гэлээ. Тийм байхад яагаад түүнээс хамгаалалт хүссэнээ тодруулаач?

-Би тэр үед их айсан. Гадуур гарч, найз нөхөдтэйгээ уулзах болохоор надад хамгаалалт зайлшгүй хэрэгтэй байсан. Тэгээд л би гуйсан юм. Харин Женко Х.Баттулгын хамгаалагч гэдгийг нь мэдээгүй байсан.

-Одоо чамд ямар дарамт ирж байгаа вэ. Чамд эрх бүхий албан тушаалтан мөнгө өгсөн үү?

-Их хэцүү байна. Ингэ, тэг гэсэн дарамтуудаас би их айж байна. Бүр мөнгө өгөх гэж завдсан. Харин манай өмгөөлөгч тэр мөнгийг нь аваад нотлох баримт бүрдүүлэн хуулийн байгууллагаар нь шалгуулахаар өгсөн байгаа. 

-Хар тамхитай холбоотой хэрэг тань яаж шийдэгдэнэ гэж бодож байна?

-Үнэхээр шүүх хууль гэж байдаг бол цагаадна гэж бодож байна.

-Гэр бүлийнхэн болон найз залуу чинь ямар байдалтай байна даа?

-Ээж аав минь энэ гарч буй мэдээллээс болж байнгын дарамттай дандаа уйлж байна. Бас найз залуу маань ч бас хэцүү байгаа.

-Хамгаалагч чинь хаачсан бэ?

-Өөрийг нь Х.Баттулга гишүүний хамгаалагч гэж хэвлэлээр гарснаас болоод зугтаад алга болсон. Намайг хаа сайгүй дагаж байнга цагдан, дагаж явдаг байсан. Энд тэнд ярилцлага өгнө гэнгүүт гадуур явуулдаггүй, хамаагүй зүйл яриулдаггүй байсан. Найз нөхөдтэй минь уулзахад хүртэл хамт байдаг байсан.

-Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан сонинд өгсөн өнөөдрийн ярилцлагадаа "Ямар ч дарамт шахалт байхгүй. Өмгөөлөгчийнх нь хэлсэн бичлэг хүртэл байгаа. Та нар эрс зөрүүтэй юм яриад байна. Өөрсдийг чинь шалгуулна. Г.Сарангэрэл гаж аргаар хүслээ хангадаг байсан талаар ярьсан бичлэг нь ч байгаа. Өмгөөлөгч нь нэвтрүүлэгт орох гэж байхад "Тэмүүжинтэй унтсан" гэж хүртэл ярьж байсан. Бүр болохгүй бол тэр  бичлэгийг нийтэд дэлгэнэ" гэсэн байсан?

-Намайг шөнийн 23:00 цагт өөрийнхөө машинаар телевиз рүүгээ аваачиж ярилцлага өгүүлсэн. Өөрт нь тэр бидний бичлэг гэхээр юм байгаа бол олонд дэлгээд шалгуулж болно.

-Чи "Стар" телевизэд үнэн ярилцлагаа өгөөд, "Хоёрдугаар суваг"-т худлаа зүйл ярьсан байна тийм үү?

-Тэгсэн тэгсэн. Худлаа юм биш ээ. Тэр нь болохоор дарамталсны улмаас тэгэж ярьсан байгаа. Түүнээс би худлаа яръя гээд зорьж очоогүй.

Хурлын төгсгөлд түүний өмгөөлөгч Г.Сарангэрэлд "Эцсийн байдлаар богинохон өгүүлбэрээр шууд хэлчих. Тэмүүжин сайдтай унтсан байсан уу, унтаагүй байсан уу шууд хэлчих" гэхэд 

Г.Сарангэрэл: Эрх бүхий албан тушаалтан намайг хэрэгт орооцолдсон учраас дарамталсны үндсэн дээр "Тэр хүнтэй унтсан" гэж ярь гэсний дагуу би тэгэж ярьсан. Түүнээс ямар нэгэн байдлаар тэр хүнтэй дотно харьцаа байхгүй.

 

Х.Хулан

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • erka

      (202.72.245.149) 2014-07-08 10:58
      • 0
      • 0

      eruui ymuu soliotoi ymuu balai yankhanuudaar hurtel uls tur hiikh yma

      Хариулах

    • Зочин

      (180.149.78.20) 2014-07-05 08:25
      • 0
      • 0

      Ymar baliar awgai we. Mongoloos mini zail

      Хариулах

    • Зочин

      (202.126.89.246) 2014-07-05 01:24
      • 0
      • 0

      Бичих юм олддоггүй сайтынханд сайн юм болж дээ. Балай авгай, тэнэг охин 2-ын хэрүүлийг хэд хоног бичээд л

      Хариулах

    • Зочин

      (202.179.20.223) 2014-07-04 20:51
      • 0
      • 0

      temuujingiin zohioloor adal yavdal urnuj bn

      Хариулах

    • Зочин

      (223.131.3.30) 2014-07-04 20:23
      • 0
      • 0

      Za naad ynhanaa zailuulaavheee medrel ynhan chin omgooloch gej yu baidgiin balai arhichin l baina lee sh dee

      Хариулах

    • Зочин

      (202.126.91.69) 2014-07-04 19:18
      • 0
      • 0

      ene shijgiin hvvhniig hurdan awah ystoi ylig n ogood shorond n hataah heregtei ichkv end tend ochij hudla ym heleed icheesee baliar shijgiin awgai

      Хариулах

    • Зочин

      (103.23.51.11) 2014-07-04 17:52
      • 0
      • 0

      ГАЙТАЙ ЯАНХАНААС БОЛЖ ОЛОН ХҮН ХЭЛМЭГДЭХНЭЭ СЭТГҮҮЛЧ НЭР ТӨРӨӨ ХАМГААЛЖ БАРИМТИЙГ ИЛ ГАРГАХ ХЭРЭГТЭЙ

      Хариулах