101 жилийн өмнө дэлхийн нэгдүгээр дайны төгсгөл ирж байжээ

Twitter Print
2019 оны 11-р сар 11-нд 10:44 цагт
Мэдээний зураг,

11-р сарын 11-ны энэ өдөр тэртээ 101 жилийн өмнө буюу 1918 онд Антантын орнууд болон Герман улсууд  энэ дайны төгсгөлийг баталгаажуулсан гэрээг Компьены ойд зурж байсан түүхтэй.

20 сая хүний амь насанд хүрсэн дайн дөрвөн жил гурван сар хагас хугацаанд үргэлжилсэн бөгөөд нийт 36 улс орон энэ дайны хөлд нэрвэгдэж байсан билээ.

Ертөнцөд анх удаа асар олон хүний амь насанд хүрсэн энэ дайнаар цэргийн байлдааны түүхэнд анх удаа хүнд зэвсэг техник , танк болоод галаар шүршигч, химийн зэвсэг хэрэглэсэн байдаг.

Дэлхийн нэгдүгээр дайны дараа тухайн цаг үед хамгийн томд тооцогдож байсан дөрвөн их гүрэн-Орос, Герман, Осман болон Австри-Унгар гүрэнүүд задран унаж байв.

Дайнд оролцсон улс түмнүүд тухайн цаг үеийн шинжлэх ухаан, техникийн бүхий л ололт амжилтыг дайнд ашиглахыг чармайж байсан бөгөөд чухам энэ цаг үеэс пулемет, миномет болоод усанд шумбагч хөлөг онгоц, цохилтын  катер зэрэг байлдааны үйл ажиллагаанд урьд өмнө ашиглаж байгаагүй зэвсэг техник гарч ирээд зогсохгүй, цэргийн нисэх хүчний хөгжлийн эхлэл тавигдаж тагнан турших болон сөнөөгч , бөмбөгдөгч онгоцны төрөл ангиуд үүсэн хөгжсөн байна.

Л.Отгонбат

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.