
Авто уралдааны “Формула 1” ангилалд эмэгтэй хүн нисгэгч уралдахаар боллоо. “Мерседес мото спорт”-ын удирдагч Т.Вольффийн эхнэр Сюзи Вольфф Их Британийн урьдчилсан гараанд чөлөөт явалт хийжээ. Тэрээр “Уильямс” багийн үндсэн нисгэгчдийн нэгийг орлон тэмцээнд оролцож байгаа хэмээн “F1 news” агентлаг мэдээллэсэн байна. Өдгөө 31 настай С.Вольфф хэлэхдээ “Миний гол зорилго бол “Формула 1”-ын үндсэн нисгэгч болох. Би үүний төлөө бүхийг хийнэ. Бусад эмэгтэйчүүдэд үлгэр дуурайл болог” гэсэн аж. “Формула 1”-т өмнө нь 1992 онд Ж.Амати гэдэг эмэгтэй нисгэгчийн суудалд сууж байжээ.
2014 оны дэлхийн аваргын найм дахь гараа буюу Австрийн “Гран при” энэ сарын 6-нд болно. Тэмцээнийг “Мерседес” баг 301 оноотой тасархай тэргүүлж байгаа бол “Ред Булл” 143 оноотой удаалж байна. Мөн Н.Росбер, Р.Хэмилтон “Мерседес”-ын хоёр нисгэгч энэ жилийн уралдааныг тэргүүлж байгаа аж.

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505