Канадад хэт халалтын улмаас 69 хүн нас баржээ

Twitter Print
2021 оны 06-р сар 30-нд 10:47 цагт
Мэдээний зураг,

Хойд Америкийн баруун эргийн бүс нутгаар агаар хэт халах үзэгдэл бүртгэгдсээр байна. Хэт халалтын улмаас Канадад хэдэн арван хүн нас баржээ.

Канадын Бритиш Коламбия мужийн цагдаагийн газраас мэдээлснээр өнгөрсөн даваа гарагаас хойш Бурнаби болон Сюррей хотуудад 69 хүн хэт халалтын улмаас нас барсаны дийлэнх нь өндөр настай мөн архаг хууч өвчтэй хүмүүс байжээ.

Өнгөрсөн мягмар гарагт Бритиш Коламбия мужийн Литтон хотын цаг агаар даваа гарагийн рекордыг эвдэн агаарын хэм Цельсийн 49.5 хэмд хүрчээ. Энэ долоо хоногоос өмнө Канадад агаарын хэм хэзээ ч Цельсийн 45 хэмээс хэтэрч байгаагүй аж. Канадын Байгаль орчин, Уур амьсгалын өөрчлөлтийн албанаас Бритиш Коламбия болон Альберта мужуудад цаг агаарын сэрэмжлүүлэг гаргажээ.

Канадын уур амьсгал судлаач эрдэмтэн Дэвид Филлипс, "Канад бол дэлхийн хамгийн хүйтэн улс орнуудын 2-т ордог. Мөн хамгийн их цас ордог улсын нэг. Бид цочир хүйтрэх үзэгдэл, цасан шуурга зэрэгт дассан. Гэхдээ цаг агаарын ийм нөхцөлд дасаагүй. Дубайд манай эндээс сэрүүн байгаа байх." хэмээн ярьжээ.

Канадын хөрш АНУ-д мөн л хэт халалт ажиглагдаж байна. Орегон мужийн Портленд хотод агаарын хэм Цельсийн 46.1 хэмд, Сиэттл хотод 42.2 хэмд хүрчээ. Хэт халалтын улмаас кабелийн утаснууд хайлж, Вашингтон мужид иргэд сэрүүцэхийн тулд эйр кондишн ашиглах нь нэмэгдсэнтэй холбоотойгоор цахилгаан түгээх сүлжээнд ачаалал үүсч, эрх баригчид айл өрхүүдийн цахилгааныг хязгаарлаж эхэлжээ.

Амазон компани даваа гарагаас эхлэн Сиэттл дэх байрандаа иргэдэд зориулж сэрүүцүүлэх төв байгуулжээ. Мэргэжилтнүүди дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн улмаас цаг агаарын ноцтой үзэгдлүүд тэр дотроо хэт халалт зэргийн давтамж нэмэгдэх хандлагатай байгааг анхааруулсаар байгаа билээ.

Эх сурвалж: https://www.bbc.com/news/world-us-canada

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.