Дуу бүжгийн эрдмийн чуулга үндэсний урлагаа гайхуулна

Twitter Print
2014 оны 07-р сар 04-нд 12:34 цагт
Мэдээний зураг,

Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга зургадугаар сарын 15-аас “Монгол урлагийн гайхамшиг” зуны улирлын тоглолтоо өдөр бүр 18:00 цагаас Монгол улсын зорин ирсэн монголчууддаа болон жуулчдад зориулан тоглож байгаа билээ.

Гадаад, дотоодын үзэгчидийн нүдийг баясгаж, сэтгэлийг сэргээсэн үндэсний урлагийн тоглолт бүтэн зуны туршид өдөр бүр үзэгчдэд хүрэх бөгөөд Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойд зориулан “Дэлхийд гайхагдсан Монгол урлаг” тоглолтоо  долдугаар сарын 5-15-ны хооронд Монгол урлагийн бахархал болсон бүтээлүүдээ шинэчилсэн зохиомжит хөтөлбөрөөр 10 хоног тоглохоор зэхжээ.

Тоглолтонд  зууны манлай бүжиг дэглээч Ц.Сэвжидийн шавь 62 бүжигчин, Үндэсний хөгжмийн их найралын 53 хөгжимчин, Ардын жүжигчин Д.Самбуу, Гавьяат жүжигчин Л.Чулуунчимэг, Гавьяат жүжигчин С.Эрдэнэцэцэг, Гавьяат жүжигчин Н.Амгалан, Гавьяат жүжигчин Д.Ширмэнтуяа, Соёлын тэргүүний ажилтан Б.Батмэнд, Соёлын тэргүүний ажилтан Д.Амаржаргал, Соёлын тэргүүний ажилтан С.Цогтсайхан нараас бүрдсэн Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгийн 20 дуучин зэрэг нийт 135 уран бүтээлчид оролцон тоглох юм байна.

ҮДБЭЧуулгын Үндэсний их баяр наадмаар тоглох тоглолтын хуваарь

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.