Үндэсний лигийн Дэд хэсгийн плей-оффын эхний шат өндөрлөлөө

Twitter Print
2020 оны 01-р сар 21-нд 15:18 цагт
Мэдээний зураг,

-Эрдэнэт Залгамж баг шилдэг дөрөвт үлдлээ-

Өчигдөр орой МҮЭСТ ордонд Үндэсний лигийн плей-оффын эхний шатны сүүлийн тоглолт болох Эрдэнэт Залгамж болон Дорнод Маршал багуудын тоглолт боллоо.

Хоёр багийн цуврал 1-1 болж тэнцээд байсан юм. Ингээд хожсон баг нь дараагийн шатанд шалгарах чухал тоглолтод Эрдэнэт Залгамж баг 85-78 харьцаатай хожлоо. Ингэснээр тэд Баянгол дүүргийн багтай тоглохоор болсон бол шилдэг дөрвийн өөр нэг тоглолт нь Налайх Бизон болон Хэнтий ЭБЭГ багуудын хооронд явагдах юм. Үндэсний лигийн хоёрдугаар шат буюу шилдэг дөрвөн багийн тоглолт 2020/01/22-ны Лхагва гарагт 18:00 цагаас МҮЭСТ ордонд явагдана.

А.Алтанчимэг 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.