ӨТГӨН ХАТАЛТ болон ЭМЧИЛГЭЭ

Twitter Print
2022 оны 10-р сар 25-нд 13:29 цагт
Мэдээний зураг,

48 цагаас дээш хугацаанд өтгөн гарахгvй байхыг өтгөн хаталт гэнэ. Шарсан хуурсан хурц (цардуул ихтэй буюу 2-р хоол) хоол хүнс ихээр хэрэглэснээр бүдүүн гэдсэнд аажим аажимаар хурамтлагдаад ямар ч зүйлд уусаж хөөгдөж гадагшлахааргүй тагтаршдаг. Өтгөн хаталт нь эмэгтэйчvvдэд эрэгтэйчvvдээс гурав дахин илvv тохиолддог. Эрүүл хүнд өтгөн үүсч гадагшлахдаа: 

Нарийн гэдэснээс бүдүүн гэдэс рүү өдөрт 2 кг орчим боловсорсон хүнсний зүйл орж ирдэг бөгөөд бүдүүн гэдсэнд шимэгдсэний дараа 200-300 гр ялгадас үлддэг. Өтгөн гадагшлах хүртлээ бүдүүн гэдсэнд хуримтлагдаж байдаг. Гэдсэн дэх зүйл нарийн гэдсээр 4-5 цаг, бүдүүн гэдсээр 12-18 цагийн турш явдаг. Ямар ч хүнсний зүйл 24 цагаас дээш хугацаанд хэт ялзарч улмаар бүдүүн гэдсийг өвчлүүлэх аюултай. Тиймээс хоногт заавал нэг удаа өтгөнөөр бие засах зайлшгүй шаардлагатай. Өтгөн хатах үед арга хэмжээ авахгүй явснаар аажимдаа шамбарам өвчтэй болох, бүдүүн гэдэсний үрэвсэл, хорт хавдартай болох аюултай.

Өтгөн хаталт үүсэх шалтгаан:

~ Шингэн буюу ус бага уух

~ Хөдөлгөөн багатай байх (Суугаа ажил хийдэг хүмүүс)

~ Хоол хүнсэндээ ургамалын гаралтай бүтээгдэхүүн хэрэглэхгүй байх. (Махан хоолыг хэт их хэрэглэдэг хүмүүс)

~ Гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн буурах Гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг дэмжих бүтээгдэхүүн болох алмонд самар хар чавга тогтмол хэрэглэх.

~ Удаан хугацааны сэтгэл гутрал. Удаан хугацаагаар ямар нэг байдалаар стресстэй явах үед өтгөн хаталттай тулгардаг. Амьдралын хэвийн хэв маягтаа ороход буцаад зүгээр болдог.

~ Ходоод гэдэсний замын эмгэг. Ходоодны шарх улайлт үрэвсэл нойр булчирхайн үрэвсэл, бактергүйдэл (хелико бактертай байх), бүдүүн гэдэсний хавдар.

~ Зарим эмийн бэлдмэл

~ Мэдрэлийн өвчин (Цус харвалт, нугасны гэмтэл)

~ Дотоод шүүрлийн булчирхайн эмгэг (бумбай булчирхай, чирхийн шижин болон бусад)

Явц: Гэдэсний ханын агшилт суларсанаас, эсвэл єтгєний гарах замд ямар нэг саад тулгарсанаас єтгєний явц эрс удааширдаг.

Шинж тэмдэг: Өтгєн хатахаас гадна гэдэс євдєх зовиур илэрч болно. Хий юмуу, эсвэл өтгөн гарсны дараа бие хөнгөрнө. Гэдэс дvvрэхтэй зэрэгцэн зүрх өвдөх, зүрх дэлсэх мэтийн зовиурууд илэрч болно. Єтгєн хатахад хоолны дуршил буурах бєгєєд хэхрүүлж, аманд эвгvй амт амтагдана. Заримдаа толгой өвдөх болон булчин чинэрэх тохиолдол гардаг. Ууртай бухимдуу болж, сэтгэлээр унаж, нойр алдагдана. Өтгөн хатахад арьсанд бас өөрчлөлт гарч болно. Цайрч цонхийн шар туяа татаж, vлбэгэр болж уян хатан байдлаа алдаж батга гарамтгай болно.

Үр дагавар: Өтгөн хаталт нь удаан хугацаагаар vргэлжлэх нь гэдэсний дивертикулез, шулуун гэдэсний євчин (шамбарам, шулуун гэдэсний урагдалт ба шулуун гэдэсний vрэвсэл) vvсэхэд хvргэж болно. Vvнээс хамгийн аюултай хvндрэл нь бvдvvн гэдэсний хорт хавдар юм. Хавдар нь гэдсэнд єтгєн тvгжирэх vеэр бий болдог хорт бодисуудын нєлєєгєєр vvсдэг. Хэрэв өтгөн хаталт нь гэдэсний хавдраас болж vvссэн бол мэс засал хийлгэх шаардлагатай. Бусад тохиолдолд: Ус сайн уух Өглөө босоод өлөн дээрээ шүд нүүр гараа угаахаасаа өмнө босож зогсож байгаад 2 аяга халуун бүлээн усыг том том балгаж ууна. Энэ ус нь амин ус бөгөөд шөнийн турш биед ялгарсан хорт бодисыг биеээс хурдан гадаглуулах ач тустай. Хоол цайнаас өмнө 1 айга ус ууна. Хоолны дундуур болон дөнгөж хоол идсэний дараа ус уухгүй байвал сайн. Та биеийн жингээ /кг/ 0,033-аар үржүүлээрэй.

Гарсан тоо нь таны өдөрт заавал уух ёстой усны хэмжээ байх болно /литрээр/ Ургамлын гаралтай бvтээгдэхvvнийг хvнсэндээ тvлхvv хэрэглэх:

Жимс, ногоон өнгийн ногоо, хар талх, алмонд самар, хар чавга г.м. Хоолныхоо гурилыг сонгохдоо 2-р гурилыг (хар) сонгож хэрэглэвэл сайн. Архаг өтгөн хаталттай бол улиралд 1 удаа давстай усаар гэдэсээ цэвэрлэх хэрэгтэй. Дасгал хөдөлгөөн Өглөөний 2 аяга халуун бүлээн амин усыг уусныхаа дараагаар 10 минут галуун цуваагаар гэр дотроо явах. Энэ нь гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг нэмэгдүүлж өтгөн гадагшлахад түлхэц болно. Ямар нэг туулгах тураах эм бэлдмэлээс татгалзах. Иймэрхүү төрлийн эм бэлдмэл нь маш хүчтэй бөгөөд 1 удаа маш сайн туулгах боловч дараа дараагийн удаа уг эмэндээ өтгөн гадагшлахаа болино.

Мөн тураах эм нь автоматаар цатгалан байна өлсөхгүй байна гэсэн сигнаалийг тархинд шууд өгдөг бөгөөд хоолны үнэр авах үед ходоод хоол идэх гэж байна гэж ойлгоод автоматаар шүүрлээ ялгаруулж эхэлдэг энэ үед тархи цатгалан гэсэн мэдрэмжийг өгөхөд ходоод хоосон ходоодоо боловсруулж улмаар ходоодны шарх, үрэвсэл, улайлтыг үүсгэдэг. Хелико бактераас үүдэлтэй өтгөн хаталттай бол хелико бактерийг эмчлэх хэрэгтэй. Линкээр орж хелико бактерийн эмчилгээг харна уу?

Эмчилгээ: Өтгөн хаталттай удаан явсанаар бие организм бүхэлдээ хорддог бөгөөд дотор муухайрах, толгох эргэх, хоолны дуршил буурах, байнгын шарталтын байдалтай байдаг.

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.