
Эгэл жирийн аз жаргал
Өдөртөө хэд хэдэн удаа хүртэж байх ёстой хамгийн зөв амьдралын хэмнэл болбоос амьдралд баярлаж, баясах явдал бөлгөө.
Амьдрал гэдэг бол элдвийн аар саар, эгэл мэт огтын санаанд ч оромгүй эгэл зүйлсээс тогтдог. Эдгээр агшин бүр нь өдөр болгон тохиох бөгөөд та биднийг булан тохой бүрд л тосон хүлээж байдаг. Эдгээр эгэл жирийн аар саархан зүйлүүдээс сэтгэлийн ханамжийг хүлээн авах чадвар нь аз жаргалын мэдрэмжийг бидэнд хүртээж байдаг билээ.
Үүнийг ихэнхдээ хором төдийхөн зогсоод, эргэн тойрноо харахад л болно.
Та бүхэнд анхаарч, баясаж, баярлах хэрэгтэй 33 агшинг сануулах гэсэн юм. Гэхдээ ийм агшин нь амьдралд хэдэн мянгаараа байдаг билээ.
- Шинэхэн давуутай ор хөнжилд орж унтах.
- Гурав юм уу хэд хэдэн удаа угсаруулан найтаах.
- Усанд хөлөө дүрэн, савчуулж булхах.
- Маш их таалагдсан мөртлөө уншиж хараахан дуусгаагүй хэдхэн хуудас үлдсэн номныхоо үйл явдал, агуулгыг нь санаж мэдрэх.
- Арай тас гэдрэгээ хараад уначихалгүй хальтрах.
- Хөлийнхөө хуруун завсараархи элсийг мэдрэх.
- Гар утсандаа мессеж ирэхийг нь хүлээх
- Маш их аймшигтай, бодит мэт хар дарсан зүүднээсээ сэрээд энэ бол зөвхөн зүүд төдийхөн юм байсныг нь мэдэрч, ойлгож сэрэх.
- Хуушуур, эклер, хавчуургатай талх, пирожкийг шанзтай талаас нь амтлан хазах.
- Ганц порци шарсан төмсний нухашийг чипс болтол нь хайрагдан, шарагдсныг нь олж амандаа шаржигнуулан идэх.
- Шинэ цахим сонингуудын хамгаалалтын давхаргыг дэлгэцэн дээрээсээ хуулан авах.
- Хөнжил дотроосоо нэг хөлөө ил гарган сэрүүн агаарыг мэдрэх.
- Өөрийнхөө аль хэдийнээ бүр таг мартаж орхисон зүйлийнхээ эхлэлийг нь олох.
- Хайруулын тавган дотор халаасан оливын тосонд минутын өмнө хийж орхисон сонгино, сармисны үнэрийг авах.
- Таг мартсан пароль үгсээ гэнэт санамсаргүй байдлаар зөв оруулж, нээх.
- Үсээ хусуулныхаа дараа толгойгоо илэх.
- Баяр ёслолын дараа үлдэж хоцорсон, хөргөгч дүүрэн амттан.
- Муур тань өвдөг дээр чинь үсэрч гараад, тэр дороо цээжээ хүржигнүүлэн дуугарч, савараараа таныг маажиж оролдоход.
- Өчигдөр л нүцгэн байсан хус модонд өнөөдөр нь хэдэн мянган бяцхан навчис бий болон ургаж гарсан байхыг харах.
- Холоос шидсэн юм чинь хогийн саван дотор онож тусах.
- Өвлийн дараа хөнгөхөн кед хөлдөөн углаж өмсөх.
- Өглөө эртлэн сэрээд, амралтын өдрөө санан, орондоо хэсэг зуур агдалзан, улам их тааламжтай сайхнаар тухлан хэвтэх.
- Хүүхэд бага балчир үеийнхээ танил үнэртэй хаа нэг газар санамсаргүй таарах.
- Саявтархан ихэд таалагдсан дуугаа дахин дахин сонсох.
- Дөнгөж саяхан аман дотроо гүнгэнэж байсан дуугаа радиогоор олж сонсох.
- Хоёрдугаар сар хаврын, тавдугаар сард зуны үнэрийг олж мэдрэх.
- Хүүхэд үеийнхээ наадан тоглож байсан тоглоом болон эд агуурсыг хийсэн хайрцаг савыг олж нээх.
- Орондоо хэвтэнгээ, цонхны цаадах тавцан дээр бороо бөмбөрдөн орох анир чимээг сонсох.
- Гартаа хатаж наалдсан гутлын цавууны хальсыг арьсаа хуулж байгаа мэт гарнаасаа хуулж салгах.
- Гадуур удаан, аажуухан зугаацан явж байгаад, гэртээ орж ирэн, зөөлөн буйдан дээрээ тухлаж суух.
- Нулимсаа гартал инээх.
- Хуурай цагаан будаатай саванд гараа булхуулан дүрэх.
- Дэрээ хүйтэн талаар нь эргүүлж дэрлэх.
- Инээж буй хэн нэгний дэргэд зогсоод ажиглах, мөн найз нөхдийнхөө тантай хөөрөлдөн ярилцах яриаг нь сонсох.
Бид амьдралынхаа талыг насалсан байж болно. Бидэнд аз жаргалтай мэдрэмжүүдийг өгч байгаа энэхүү аар саархан, эгэл жирийн жижиг мэт зүйлсээс сэтгэлийн ханамжыг хүртэж сурч, суралцах цаг маань хэдийнээ болсон байж болох юм.
Зөвхөн хэсэг зуурхан түр амсгээд, эргэн тойрноо харахад л болно.
Орчуулсан: Норзонгийн Энхбаяр
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Lopez
(149.34.244.151) 2023-01-03 00:08Найдвартай хүмүүсийн хооронд мөнгөний зээлийн санал. Санхүүжүүлэх хувийн төсөлтэй эсвэл мөнгө зээлэх шаардлагатай үед. Нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй имэйлээр холбогдоно уу. lopezsiara27@gmail.com lopezsiara27@gmail.com
Хариулах
Lopez
(149.34.244.151) 2023-01-02 23:52Offre de prêt d'argent entre particuliers fiable. Lorsqu'on a un projet personnel à financer ou lorsqu'on a besoin d'un prêt d'argent. Veuillez nous contacter par mail pour plus des renseignement necessaires lopezsiara27@gmail.com lopezsiara27@gmail.com
Хариулах
DR UROLOGIST
(197.211.53.17) 2022-09-14 02:45БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Хариулах